НАТО-гийн нэгдмэл байдлын шалгуур

НАТО-гийн нэгдмэл байдлын шалгуур

НАТО-гийн нэгдмэл байдлын шалгуур
Soldiers stand guard at a fence surrounding the venue of the NATO summit in Vilnius, Lithuania, Sunday, July 9, 2023. Russia's war on Ukraine will top the agenda when U.S. President Joe Biden and his NATO counterparts meet in the Lithuanian capital Vilnius on Tuesday and Wednesday. (AP Photo/Mindaugas Kulbis)

НАТО-гийн удирдагчдын дээд хэмжээний чуулга уулзалт Латви улсын Вильнюс хотод маргааш эхлэх гэж байна. Украин дахь Оросын эзлэн түрэмгийллийн дайн дуусах янзгүй байгаа энэ үед уг чуулга уулзалт нь НАТО-гийн нэгдмэл байдлын шалгуур болж байна. Дэлхийн хамгийн том цэргийн эвсэл нь Швед улсыг 32 дахь гишүүн орноор элсүүлэх асуудалд хэлэлцээрт хүрэхээр хичээж буйн дээр Украиныг НАТО-д нэгтгэх асуудал хөндөгдөнө. Мөн НАТО-гийн орнуудын зүгээс цэргийн зардлын зорилтдоо хүрэх амлалт болон ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн бүрэн эрхийг илүү нэг жилээр сунгах зэрэг дотоод асуудлуудыг хэлэлцэнэ. 

Үүнээс гадна Японы ерөнхий сайд, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нар чуулга уулзалтад оролцож, өөрсдийн орны ашиг сонирхлын хүрээнд лобби хийх тухай мэдээлж байна. 

Эдгээрээс хамгийн том сорилт бол Украиныг НАТО-д элсүүлэх асуудал байх болов уу. Зарим хүмүүс үүнийг Украин олон жилийн өмнө амласан амлалтаа биелүүлж, Зүүн Европ дахь Оросын түрэмгийллийг таслан зогсооход зайлшгүй шаардлагатай алхам болно гэж хүлээн зөвшөөрч байна. Бусад нь үүнийг илүү өргөн хүрээний мөргөлдөөнийг өдөөх өдөөн хатгалга болохоос эмээж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр "CNN"-д өгсөн ярилцлагадаа, "Украиныг би НАТО-д элсэхэд бэлэн биш гэж бодож байна. НАТО-д элсэхийн тулд улс орнууд "ардчиллаас авахуулаад бусад бүх асуудлыг шийдвэрлэх хүртэл бүх шаардлагыг хангасан байх ёстой" гэжээ.

Тэрбээр хэлэхдээ, АНУ нь  Украинд урт хугацааны аюулгүй байдлын тусламж буюу "өөрийгөө хамгаалах чадавхи"-ийг Израильтай адил үзүүлэх ёстой" гэсэн байна.

НАТО-гийн холбоотнуудын хооронд хэрүүл маргаан гарах нь тийм ч түгээмэл биш бөгөөд одоогийн сорилт нь Дональд Трамп ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа эвсэлээс нүүр буруулах вий гэсэн болгоомжлолтой харьцуулахад бага гэж тооцогдож байна. Гэвч Байден болон түүний холбоотнууд гишүүдийн эв найрамдлыг харуулахын тулд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа үед өнөөгийн сорилтууд анхаарал татах нь зүйн хэрэг. АНУ-ын ерөнхийлөгч агсан Барак Обамагийн үед НАТО-д суух төлөөлөгчөөр ажилласан Дуглас Лют хэлэхдээ,  ямарваа хагарал, эв нэгдэлгүй байдал нь эвслийг эсэргүүцэж буй хүмүүст боломж олгоно гэдгийг анхааруулжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дотооддоо улс төрийн сорилттой тулгарсан энэ үед, тэр дундаа Вагнерын хөлсний бүлэглэлийн зэвсэгт бослогын үр дагаврын эсрэг Украинд дайнд ахиц гаргаж, байр сууриа бэхжүүлэхийн төлөө тэмцэж байгаа. 

Хүйтэн дайны эхэн үед Москвагийн эсрэг түшиг тулгуур болгон байгуулсан НАТО-г Украины дайн зарим талаар сэргээсэн. Тухайлбал, Оросын түрэмгийллийн хариуд НАТО-гийн гишүүд Украинд сөрөг довтолгоо хийхэд нь туслахын тулд цэргийн техник хэрэгслээ нэгтгэж, Финланд улс эвсэлд үл нэгдэх байр сууриа өөрчилж, НАТО-гийн 31 дэх гишүүн болсон юм. АНУ-ын Кентакки мужийн Сенатын Бүгд найрамдах намын удирдагч Митч МакКоннелл  "Украин дахь дайн НАТО-г хүчирхэгжүүлсэн гэж би бодож байна. Үр дүн Путины таамаглаж байснаас яг эсрэгээр эргэсэн" гэж "Ассошиэйтед Пресс" агентлагт ярьжээ. Түүнчэн тэрбээр Герман батлан ​​хамгаалахын бодлогод шилжиж, бусад улс орнуудад цэргийн зардлаа нэмэгдүүлж байгааг онцлон тэмдэглэв.

НАТО-гийн эв санааны нэгдлийн хамгийн сүүлийн туршилт нь өнгөрсөн Баасан гаригт болсон. Тодруулбал, Байден Украинд кластер бөмбөг нийлүүлэх нь "хэцүү шийдвэр" гэж хэлсэн юм. Кластер бөмбөг гэдэг нь агаарт задарч, олон тооны жижиг тэсрэх бөмбөгийг өргөн хэмжээний талбайд цацдаг зэвсэг юм. 

Эвслийн гишүүдийн гуравны хоёроос илүү нь энэ зэвсгийг олон энгийн иргэдийн амь насыг хохироосон туршлагатай тул хоригложээ.

Украиныг НАТО-д элсүүлэх тухайд 2008 онд тус эвсэл Киев яваандаа гишүүн болно гэж мэдэгдсэн. Түүнээс хойш энэ зорилгынхоо төлөө Украин бага арга хэмжээ авсан ч том төлөөс төлсөн юм. Учир нь НАТО-д элсэхийг нь эсэргүүцэх нэрийн дор Путин 2014 онд Украины зарим хэсгийг эзэлж, дараа нь 2022 онд бүрэн хэмжээний дайн эхлүүлэх шалтаг болсон.  АНУ, Германы зүгээс НАТО-д Украинд элсүүлэх "өдөөн хатгасан алхам хийхээс" илүүтэйгээр Украинд зэвсэг, сум нийлүүлэхэд анхаарлаа хандуулах ёстой гэж үзэж байна.

Харин НАТО-гийн зүүн жигүүрийн орнууд болох Эстони, Латви, Литва, Польш улсууд ирээдүйн гишүүнчлэлийн баталгааг чангатгахыг хүсч байгаа аж. 

НАТО-гийн чуулганаар олон хүнйи анхаарлыг татах нэг хүн бол Туркийн ерөнхийлөгч. Режеп Тайип Эрдагон нь Финландтай хамт НАТО-д эслэх хүсэлт гаргасан Шведийн хүсэлтэд саад хийгээд буй. Тэрбээр Швед улсыг исламын шашны эсрэг жагсаалд хэтэрхий зөөлөн хандаж, Турк дахь курдын зэвсэгт босогчдыг дэмжсэн гэх шалтгаанаар НАТО-д элсэхийг нь саатуулсан. Үүний хариуд Швед улсаас терроризмын эсрэг хуулиа өөрчилж, Туркийн эсрэг тавьсан зэвсгийн хоригоо цуцлах арга хэмжээг аваад буй. Гэвч өнгөрсөн долоо хоногт Стокгольм хотын сүмийн гадна Ирак гаралтай эрэгтэй дахин Коран судрыг шатаасан нь Эрдагонд гэдийх бас нэг шалтгаан болно гэж үзэж байна.

Үүний зэрэгцээ Турк, АНУ-ын хооронд "F-16" бөмбөгдөгч онгоц худалдах асуудлаар мухардмал байдалд байна. Турк байлдааны онгоцоо шинэчлэх хүсэлтэй байгаа ч Байден эхлээд Шведийн НАТО-д элсэх асуудлыг шийдэх сонирхолтой байгаа аж. НАТО-гийн чуулганы өмнө Байден Лондон руу нисч явахдаа Эрдагонтой утсаар удаан ярьсан нь уг асуудлыг хэлэлцсэн гэж таамаглажээ. Цагаан ордноос мэдээлэхдээ, уг яриагаар Байден Шведийг аль болох хурдан НАТО-д нэгтгэх хүсэлтээ илэрхийлсэн гэв.

 ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чадваргүй хүн 2023-07-10 103.26.194.195

Б.Анхтуяа гэгч энэ хүн мэргэжлийн сэтгүүлч мөн үү? Литва улсын нийслэлийг Вильнюс гэдэг юм. Сурлага муутай хүүхдүүд улсын сургуульд орж чадахгүй болохоор хувийн чанаргүй сургуульд орж суралцаад төгссөн нэр зүүдэг сэтгүүлчинцэрүүд их болжээ. Найруулга байхгүй, маш их алдаатай бичдэг, мэдээний үнэн зөвийг нягтлах мэдлэг байхгүй, гадаад хэл бол бүүр таг хүмүүс их болж.

Avatar

өвгөн 2023-07-10 202.55.188.119

фашист орос сөнөтүгэй, НАТО мандтугай

Avatar

Нэргүй 2023-07-10 213.87.159.205

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

The North Atlantic Treaty Organization will fall apart. 2023-07-10 66.181.182.204

The North Atlantic Treaty Organization will fall apart.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж