Т.Буд-Сэд: Дээлээ өмсөөд харвахаар гоё мэдрэмж төрдөг

Т.Буд-Сэд: Дээлээ өмсөөд харвахаар гоё мэдрэмж төрдөг

Т.Буд-Сэд: Дээлээ өмсөөд харвахаар гоё мэдрэмж төрдөг

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойг тохиолдуулан “Дээлтэй Монгол”  наадам төв талбайд болсон билээ. Үүнээс сур харвааны балчир насны төрөл, 32 метрт хоёрдугаар байр эзэлсэн Баянхонгор аймгийн харьяа Талхжавын Буд- Сэдийг  онцолж байна.


Үндэсний их баяр наадам болж төв стадеон түм түчигнэж, бум бужигнасан их хүний хөлийн хөдөлгөөнд аль хэдийнээ оржээ. Энд тэндгүй баярласан аль эсвэл харамссан харцтай хүүхдүүд хажуугаар зөрж өнгөрнө. Яг хажууханд минь монгол дээлээрээ гоёсон, хөрслөг бор царайтай, том алаг нүдтэй, даруухандуу юу гэмээр эрэгтэй хүүхэд анхаарлыг минь татна. Тэр хүү бусадтайгаа адилхан гүйж харайхаасаа илүүтэйгээр сур харваж ирчихээд, бусдадаа зааж зөвлөнгөө сууж байгаа нь  өхөөрдөм. Бие хийгээд насыг нь хэлвэл жаахан хэдий ч бусдадаа санаа зовж байгаа байдал нь яг л том хүн шиг . Битгийн яараарай, хүчээ хуваарилаарай  гээд амандаа бувтнана сууна. Түүнийг сууж байх зуур нь танилцангаа  цөөн хором ярилцсан юм.

-Сайн уу, чамайг хэн гэдэг вэ?

-Намайг Т.Буд-Сэд гэдэг.

-Хэдэн настай вэ?

-Би найман настай.

-Аль аймгаас ирсэн бэ?

-Баянхонгор аймгаас ирсэн.

-Сур харваагаар хичээллээд хир удаж байгаа вэ?

-Нэг их удаагүй ээ. Хичээллэж эхлээд дөрвөн сар л болж байгаа.

-Яагаад энэ спортоор хичээллэх болсон бэ?

-Надад маш сонирхолтой санагдсан болохоор. Харвах, хасаа нь дээр ажил хийх гээд л. Манай найзууд бүгдээрээ харвадаг. Бас дээл өмсөөд харвахаар гоё мэдрэмж төрдөг.

-Чи угаасаа ийм даруухан юм уу?

-Сур харваж эхлэсэнээсээ хойш жаахан даруухан болсон. Угаасаа зан чанарт аймар нөлөөлдөг. Жишээ нь, сэтгэлийн хөөрлийг дарж даруу төлөв байдалд сургадаг. Тийм болохоор хэтэрхий хөөрсөн үед харвахад онодоггүй. Тэглээ гээд онохгүй байна гээд шантарч болохгүй ээ. Бэлтгэлийн явцад жаахан оноод ирэхээрээ улам илүү сонирхолтой болдог.

-Чи хэдэн метрийн төрөлд оролцсон бэ?

-Би найман насны 32 метрийн төрөлд оролцсон. 20-18 харваж хоёрдугаар байр эзэлсэн.

-Баяр хүргэе. Богино хугацаанд бэлдсэн гэхэд маш их амжилт гаргасан байна. Шагналт байр эзэлсэн сэтгэгдэл ямархуу байсан бэ ?

-Сэтгэгдэл  өндөр байна. Хэдийгээр нэгдүгээр байранд орж чадаагүй ч гэсэн хоёрт орсондоо баяртай байна. Яагаад гэвэл байр эзэлсэн болохоороо жоохон тайвширсан.

-Сандарсан уу?

-Сандрах байх гэж бодсон гэхдээ анхаарлаа төвлөрүүлэхийг хичээсэн болоод ч тэр үү гайгүй байсан.

-Одоо энд байгаа дүү нартаа найзууддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Битгий сандраарай. Яарахгүй бас сандрахгүй байхад л болно доо.

-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?

-Одоохондоо сонгоогүй байгаа. Гэхдээ хичээлийнхээ хажуугаар сур харваагаа бол орхихгүй яагаад гэвэл би энэ спортдоо маш их хайртай.

-Аав ээждээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Манай аав ээж намайг маш их дэмждэг. Бүх тэмцээн уралдаанд алгасахгүй явуулдаг. Одоо гэхдээ жоохон санаж байна. Намайг байр эзэлсэн гэдгийг сонсоод их баярлах байх аа.

-Тэгэлгүй яахав, аав ээж нь ийм мундаг хүүгээрээ маш их бахархах байх

-Ярилцаад суухад маш таатай байлаа. Нум нь хүчтэй сум нь мэргэн байх болтугай.

 

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-10 213.87.159.205

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж