Хөрөнгө оруулагчдыг үргээх үү, үлдээх үү?

Хөрөнгө оруулагчдыг үргээх үү, үлдээх үү?

Хөрөнгө оруулагчдыг үргээх үү, үлдээх үү?

“Монголын эдийн засгийн чуулган-2023” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эдийн засгийн чуулганыг 2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсан бөгөөд энэ жил гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын нийт 2200 орчим төлөөлөгч оролцож байна. Үүнээс гадаадын 500 гаруй нэр хүндтэй зочид Улаанбаатарт хүрэлцэн иржээ. Манай улс эдийн засгийн чуулган зохион байгуулж эхэлснээс хойшхи хамгийн олон зочин уригдсан чуулган гэдгээрээ онцлогтой. Чуулганы үеэр хоёр өдрийн турш нэгдсэн болон салбар хуралдаан, хэлэлцүүлгүүд өрнөж байна.


Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж олон улсын бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллах саналд дарагдаж явсан цаг бий. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчдаа хөөж гаргадаг, хөрөнгийг нь дээрэмддэг, хэлсэн ярьснаасаа буцдаг, төрийн болоод эдийн засгийн бодлого шийдвэрүүд нь тогтворгүй зэрэг олон сөрөг үзүүлэлтүүдийн уршигаар Рио Тинтогоос өөр гадаадын томоохон хөрөнгө оруулагчгүй болж үлдсэн.

Тэгвэл энэ удаагийн Монголын эдийн засгийн чуулганы хүрээнд хөрөнгө оруулагчдыг урьж Монгол Улсын хууль эрх зүйн орчин сайжирч, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгаалдаг, эрх ашгийг нь дээдэлдэг,  тогтвортой бөгөөд урт хугацааны найдвартай, харилцан ашигтай хамтарч ажиллах боломж байгаа гэдгээ танилцуулж байна.

Түүнчлэн цар тахал болоод геополитикийн амаргүй үе тулгарсан ч  Монгол улсын эдийн засаг бүс нутгийн хэмжээнд өндөр өсөлттэй байгаа нь хөрөнгө оруулагчдад ихээхэн боломж гэдгийг хэлж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганы үеэр “цар тахлын үед -4.7 хувийн уналттай байсан манай улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувь, 2023 оны 1-р улиралд 7.9 хувь болж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрсэн. 2022 оны 12 дугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны 5 дугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам долларын өрийг бүрэн төлж, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” түвшинд хадгалж, Монгол Улсын Засгийн газар хариуцлагатай байгаагаа олон улсын түвшинд илэрхийлж чадсан. Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг илүү төрөлжүүлж аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үүний дотор махны экспорт, ноолууран бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч зэрэг уул уурхайн бус салбаруудаа хөрөнгө оруулагчидтай хамтран хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болоод Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар уул уурхайн бус салбаруудад хөрөнгө оруулалт түлхүү татах сонирхолтой байгаа гэдгээ удаа дараа  цухалзуулаад амжсан. Тэгвэл хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын хууль эрхзүйн орчин хэрхэн өөрчлөгдсөн талаар ихээхэн анхаарал хандуулж байна.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс олон шинэчлэлийн эхлэлийг тавьсан гэдгийг онцоллоо. Тухайлбал,  юуны түрүүнд төр нь хувийн хэвшилтэй өрсөлддөг биш дэмждэг, хориглодог биш зохицуулдаг хууль, эрх зүйн орчныг бий болгохоор зорьж байна. Бизнесийн орчныг сайжруулах хэд хэдэн хуулийг УИХ-аас баталсан. Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталж, 1600 гаруй байсан зөвшөөрлийн тоог 362 болгон бууруулж, зөвшөөрөл авах процессыг цахимаар, 30 хоногийн дотор ил тод, нээлттэй шийдвэрлэдэг боллоо. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны арванхоёрдугаар сард баталж, 2023 оны зургадугаар сарын 30-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Хөрөнгийн зах зээлийг уул уурхайтай уялдуулж, ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмыг бий болгосон. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал байр суурьтай. Энэ оны нэгдүгээр сард Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталсан. Энэхүү хуулиар УИХ-аас баталсан банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд  банкны салбарыг либералчлах, санхүүгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогоо хуульчилж, гадаадын банкны ажиллах эрх зүйн орчныг тодорхой болголоо. Мөн хөрөнгө оруулалтын суурь хууль болох Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг саяхан УИХ-д Засгийн газраас өргөн барьсан. Өмнөх хуулийн давхардал хийдлийг арилгах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг баталгаатай хамгаалахад чиглэсэн энэ хуулийн төслийн талаар Форумын хэлэлцүүлгээр дэлгэрэнгүй ярилцана гэдэгт итгэлтэй байна.

Цаашид бизнес хийхэд учирч буй хүнд суртал, түүнийг дагасан үр ашиггүй зардлыг бууруулах, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийнэ. Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний болон захиргааны шийдвэр гүйцэтгэх тухай хууль зэрэг багц хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Энэ бүхний үр дүнд хөрөнгө оруулагчиддаа уриалгаараа биш бодит үйлдлээрээ тогтвортой байдлыг бүрдүүлж буй гэдгийг  харуулж,  нотолж байна.  Эдийн засгийн чуулган өндөр үр өгөөжтэй харилцан итгэлцэл ойлголцохыг хэлэлцсэн, хамтын ажиллагаа өргөтгөсөн чуулган болно гэдэгт итгэж байна” гэв. Хөрөнгө оруулагчдын хувьд эцэслэн батлагдаагүй ч УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх дэмжлэг аваад буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ямар ямар зүйл заалт оруулж байгаа нь ихээхэн анхаарлыг нь татаж байгаа аж. Хөрөнгө оруулалт хэдийгээр харилцан итгэлцэл дээр суурилах боловч хамгийн чухал нь цагаан дээр хараар бичигдсэн хууль, эрх зүйн орчин байдаг гэдгийг хэлж байна. Тиймээс хууль эцэслэн батлагдах нь хөрөнгө оруулагчдыг татах эсэхэд нөлөөлнө гэдгийг ч хэлж байна.

Бид өнгөрсөнд гаргасан алдаагаа шударгаар хүлээн зөвшөөрч, ирээдүйд алдаагаа давтахгүй байхын төлөө ажиллах ёстой. Тэгвэл нэг нам дангаар тарийн эрхийг олон жил барихаас илүү олон намын төлөөллөөс бүрдсэн солонгорсон парламенттай болох нь хөрөнгө оруулагчдад ээлтэй, бодлого тогтовортой байхад нөлөөлнө гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодотголоо.

Тэрбээр, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж байх үед Монгол Улсад гаднын 2000 гаруй хөрөнгө оруулагчид ирж, хөрөнгө оруулах сонирхол бүрдэж байсан. Харамсалтай нь, 10 жилийн дараа эдгээр хөрөнгө оруулагчид улс төрийн тогтворгүй байдлаас шалгаалж хөрөнгө оруулалтаасаа татгалзах, Монголоос гарах болсон. Тэгвэл нэг нам дарааллан засгийн эрх барьснаар улс төрийн намаас шалтгаалж нийгэмд үүссэн алдаа дутагдал юу вэ гэдгийг бид илүүтэй олж харж чадсан. Өнөөдөр эдийн засаг хүнд, ард иргэдийн амьдрал сайнгүй байна. Ядуурал өндөр хувиар өсөн нэмэгдсэн. Гэхдээ МАН хоёр удаа үнэмлэхүй олонхоор засаглахдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, тогтолцооны өөрчлөлтийн эхлэлийг тавьж чадсан. Парламент цаашдаа олон намын оролцоотой болж, олон ургалч үзэл бий болсноор бодлогын тогтвортой байдлыг хангах боломж бүрдсэн. Аль нэг нам олон ялалт байгууж, өөрсдийн дур зоргоор улс орны бодлого, хөгжлийн концептыг өөрчилдөг боломж хумигдсан. Өнөөдрийн байдлаар Монголын зах зээлийн 75 орчим хувь нь төрийн аливаа шийдвэрээс хамраалтай явж ирсэн. Тиймээс бид үүнийг богино хугацаанд төрийн оролцоог багасгах либериалчлалын бодлого баримталж байна гэв.

Ямартай ч Монгол Улсын төр засгийн удирдлагууд хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн орчин, засаглалын чанар сайжирсан гэдгээ дуулгаж амжлаа. Тэгвэл Монголын эдийн засгийн форумд оролцогчид төр засгийн удирдлагуудын өгч байгаа амлалт хэр удаан хугацаанд тогтовортой хэрэгжихэд анхаарал хандуулахаас гадна эхний улирлын 7.9 хувийн өсөлттэй гарсан эдийн засгийн эерэг үзүүлэлтээ хэдий хугацаанд барих нь тэдний анхаарлын төвд байна.

Тухайлбал,  Дэлхийн банкнаас Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Хосе Луис Диаз Санче: Олон олон шокуудын дараа монголын эдийн засаг сэргэж байна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтүүдийг аваад үзвэл ковидын өмнөх үеэс ч сайжирсан үзүүлэлттэй байна. Дэлхийн банкнаас гаргасан тооцооллоор жилийн дундаж эдийн засгийн өсөлт зургаан хувь давна хэмээн тооцоолсон. Гэхдээ эрсдлүүдийг мартаж болохгүй. Төсвийн холбогдолтой болоод төлбөрийн тэнцэлтэй холбогдох эрсдэлт хүчин зүйл болоод амь бөхтэй оршиж байгаа инфляцын дарамтууд байсаар байна. Тиймээс эдийн засгийн сэргэлт хэр удаан хугацаанд бат бэх байх нь анхаарал татаж байна. Учир нь Монгол Улсын эдийн засаг импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүний үнэ ханшаас ихээхэн хамааралтай байна. Мөн Засгийн газраас төсвийг тэлэх бодлого баримталж байна. Энэ асуудлыг задалж ярих л ёстой гэв. 

Оксфордын их сургуулийн дэлхийн эдийн засгийн засаглалын профессор Нгейр Вүүдс:   Монгол Улсад тулгамдаж байгаагаа асуудлууд нь дан ганц энэ улсад бус дэлхий дахинд нийтлэг тулгамдаж байгаа асуудлууд гэж хардаг. Жижгэвтэр эдийн засагтай орнуудад өнөөдөр өр, инфляцын дарамт, гадаад хүчин зүйлс, геополитикийн нөхцөл байдлаас хамаарч маш том асуудал, хүндрэлүүд учруулж байна. Тиймээс Монгол Улсын өмнө хэзээ ч байгаагүй мэдрэмжтэй, хянамгай гадаад бодлого хэрэгжүүлэх шаардлага, цаг үе тулгарч байна.Миний харж байгаагаар Монгол Улс энэ амаргүй, хүндрэлтэй орчинд зөв оновчтой явахын тулд улс төрийн засаглалын тогтвортой байдал нэн чухал. Монгол Улсын хувьд тодорхой ахиц, дэвшилтэй байгаа нь тоо баримтаас харагдаж байна. Би Шинэ Зеланд хүн. Шинэ Зеланд улсын парламент Монголтой ойролцоо тооны суудалтай. Манай улс Монгол Улсын өнөөдрийн хийж байгаа өөрчлөлтийг 1986 онд хийсэн байдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламент илүү олон өнгөтэй болох хүлээлттэй байгааг энд суугаа хүмүүс илэрхийлж байна. Тогтолцооны шинжтэй ийм өөрчлөлт бодитой шинэчлэлийг авчирч чаддаг гэдгийг Шинэ Зеландын жишээ харуулсан байдаг. Хүмүүс Засгийн газар хэт нэг талдаа гардаг гэх үндэслэлээр эвслийн кабинетыг шүүмжилдэг. Гэтэл Засгийн газар солигдоход дэндүү их үр дагавартай өөрчлөлт гарах эрсдэл дагадаг. Тиймээс Монгол Улсын хувьд бат бэх  зөвшилцөлд суурилсан тогтолцоо илүү оновчтой сонголт гэж харж байна.

Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ашок Лаваса: Монгол Улсыг урт хугацааны хөгжлийн найдвартай түнш гэж үздэг. Тийм учраас Алсын хараа-2050 хөгжлийн хөтөлбөр, , Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн зургаан зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна. Азийн хөгжлийн банзнаас Монгол Улсын эдийн засгийг  2023 онд 5.4 хувь, 2024 онд 6.4 хувь өснө хэмээн тооцоолж байна. Монгол Улсын ирээдүй өөдрөг харагдаж байгаа ч бэрхшээл багагүй байна. Тогтвортой хөрөнгө оруулалтыг цахим технологийн салбарт тууштай татах шаардлагатай байна. Түүнчлэн банк,санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийж цахимжцуулах нь нэн чухал.  Худалдаа, боловсрол, эрүүл мэнд болоод агро бизнес бусад салбарын цахимжуулалтад хамтарч ажиллах, найдвартай түнш байсаар байх болно. Азийн хөгжлийн банкны хувьд Монгол Улс олон жилийн итгэлтэй түнш байсаар ирсэн. Тийм учраас цаашид Монгол Улсын хөгжил дэвшилд найдвартай хамтрагч, түнш байна гэдгээ илэрхийлж байна.

Хөрөнгө оруулагчдыг урьсан, дуудсан, улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулсан өдрүүд үргэлжилэх нь. Монгол Улс хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүрэг, амласан амлалтадаа цаашид хүрэх эсэхээс хөрөнгө оруулагчдыг үргээх үү, үлдээх үү гэдэг нь шалтгаалах нь ээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-10 103.145.234.36

rio tinto хөрөнгө оруулагч уу луйварчид уу

Avatar

Иргэн хүн үгээ хэлэв 2023-07-10 203.91.115.45

хэд гурван олигтойхон үйлдвэр барьчих бусдаар эх орноо зархаа болчих та нарт өнөөдөр мөнгө хэрэгтэй байх ард түмэнд унаган байгалтай эх орлн газар нутаг минь хэрэгтэй Дарга нар та бүгд өнөөдрийн аяга хоолноос эх орноо зарах арга хайгаад байна үүнээ бол

Avatar

Заагч 2023-07-10 202.9.46.14

Хар золбин хятад хаягдлууд л Монголын баялагыг хоослохоор лайрч айсуй.хог хятадыг устгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-07-10 213.87.159.205

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-10 66.181.160.119

Хөрөнгөө оруулчихсон бизнесмүүд одоо13 хоног төр нь ажиллахгүй ажлыг нь саатуулаад байхад яаж тэд дээрх амлалтанд итгэх билээ.

Avatar

Zochin 2023-07-10 184.151.190.0

Xuv'tsaany xuulia shinechil !! Xamgiin xolbootoi xuul'!!!

Avatar

Эдийн засаг судлаач 2023-07-10 139.5.216.186

Манайд одоохондоо геологи хайгуул, ууо уурхайн салбахт л хөрөнгө оруулах боломж байгаа. Бусад салбаруудаа Монголчууд маань өөрсдөө авөад явчих боломжтой. Геологи уул уурхайн хувьд малчидын нэрийг барьсан шантаажчингууд болох элдэв хөдөлгөөн нэртэй тбб энэ тэрээ цэгцэлчихвэл, орон нутгийн иргэдэд суусан буруу ойлголтуудыг өөрчилчихвэл, хайгуулын, уурхайн компануудаа хуулийн дагуу ажиллах нөхцөлийг бүрдүүлчмхвэл болоод явчихна. Бас энэ салбараас орж ирж байгаа орлого ашигаа зөв зүйлд, хөгжилд зарц

Avatar

Нэргүй 2023-07-10 202.126.88.158

Xarj l baiya daa

Avatar

Зочин 2023-07-10 202.126.89.75

Мэдлэг боловсролгуй хеерсен, шоудсан хумуус !!! Солонгосын гудамжны сулжээг ч Терийн ордондоо залчихсан, онигоотой!!!
Терийг нэг дахин багасгаж, хариуцлагатай, маш цомхон чадварлаг багтай бол улсаа еерсдее менге босгоод хегжуулэх бурэн боломжтой.

Avatar

Андгайлаад ч нэмэргүй 2023-07-10 202.9.46.80

Жапантоуны газар, Солнгсын эмнлг, Австрл Хятадын хөрнгө оруулгчийн асар их хөрөнгө дээрэмдсэн Прокурр, Цагда, шүүхийн томчуудыг цаазалсн үед л хөрөнгө оруулгчид ирж магад . Хулхи мнглчуудых хоосон амлалтад одоо хэн ч итгэхгүй эээээ. Та нарын хулхи аашийг нэвт харж буй!!! Том хурхл хийж их мөнгө үрж. Эдний өмнө тангараглаад ч нэмэргүй. Ямаан дээр тэмээний гарз болжээ

Avatar

ХУУЛЬЧ 2023-07-10 202.179.26.187

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ОНГОЦНЫ БУУДЛААС ЭХЛЭЭД ЖИЖИГ ,,ТОМГҮЙ АВИЛГАЛ НЭХЭЭД БАЙДАГАА БОЛЬЧИХ ,,,, ТЭР ҮЕД ТЭД АРАЙ ӨӨРРӨӨР ХАРНА ДАА .

Avatar

Зочин 2023-07-10 192.82.80.145

хөрөнгө оруулагчид манай худалч хулгайч дарга нараас үрэгдэг дарга сайд нараа өөрсдийгөө эхлээд өөрчил

Avatar

Нэргүй 2023-07-10 66.181.182.229

Хөрсөн дээрээ буугаачээ. Хэзээ та нар авилга нэхэхээ больчихоо вэ. Авилга, урьдчилгаа нэхдэггүй ганц ч олдохгүй шүү. Хол очиж хуцаарай. СҮ тэргүүтэй хулгайчид аа

Avatar

Foreign investors know that Mongolia is a rich country with great natural resources and a future. 2023-07-10 66.181.182.204

Foreign investors know that Mongolia is a rich country with great natural resources and a future.

Avatar

Нэргүй 2023-07-10 103.212.117.88

Төрийн бодлогогүй үйл ажиллагаанаас болоод хөрөнгө оруулагч нар зугтаадаг гэдэг

Avatar

Нэргүй 2023-07-10 66.181.160.12

Ер нь гадаадын хөрөнгө оруулагч нараас "Яагаад Монголд хөрөнгө оруулахаас зайлсхийгээд байна вэ?" гэхэд "Танай улсад хууль нь бий боловч хуулийн байгууллага нь тэр хуулиа яаж ч мушгиж гуйвуулан зөрчих, гадныхныг хэлмэгдүүлэх магадлалтайд л хамаг аюул нь оршдог" гэж хариулсан байдаг!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж