Хойд Солонгосын агаарын орон зайд удаа дараа нэвтэрсэн АНУ-ын тагнуулын онгоцыг буудаж унагаана хэмээн Пёньянаас сүрдүүллээ. Тус улсын батлан хамгаалахын сайдын мэдээлснээр, "Зүүн тэнгист үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын нисэх хүчний стратегийн тагнуулын онгоц хэд хэдэн удаа Хойд Солонгосын орон зайд 10 км зайд нэвтэрсэн. Тиймээс АНУ-ын тагнуулын онгоцыг Зүүн тэнгист буудаж унагаах нөхцөл байдал үүсэх нь гайхаж цочирдмоор зүйл биш" гэж мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Солонгосын хойгт цөмийн шумбагч онгоц байрлуулах төлөвлөгөөтэй холбогдуулан АНУ-ыг шүүмжилж, "дэлхийн энх тайванд ноцтой аюул учруулж байна" гэж тодорхойлсон. АНУ нь Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилалтын хүрээнд "the USS Michigan" цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлгөө хойг руу илгээсэн юм. Тус шумбагч хөлөг нь 150 хүртэлх тооны "Tomahawk" пуужинг тээвэрлэх хүчин чадалтай. Түүнчлэн цөмийн бөмбөг тээвэрлэх чадалтай хоёр бөмбөгдөгч онгоц цэргийн сургуулилалтын хүрээнд хойгийн дээгүүр өнгөрсөн сард нислэг үйлдсэн.
Улмаар Хойд Солонгос нь уг цэргийн сургуулилалттай холбогдуулан сүүлийн саруудад хэд хэдэн удаа баллистик пуужингийн туршилтыг явуулж, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлсэн.
ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ