Нийслэлийн хэмжээнд 45,572 хэрэгчийн цахилгааныг сэргээжээ

Нийслэлийн хэмжээнд 45,572 хэрэгчийн цахилгааныг сэргээжээ

Нийслэлийн хэмжээнд 45,572 хэрэгчийн цахилгааныг сэргээжээ

НЭМЭЛТ: 11.00 цаг

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийт 1113 дэд өртөө, 52,965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлийг тасалсан байснаас 1067 дэд өртөө, 45,572 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна. УБЦТС ТӨХК-аас 241 ажилтан, 19 механизм, 46 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

ТУУЛЫН УСНЫ ТҮВШИН БУУРЧ, 1018 ХЭРЭГЛЭГЧИЙН ЦАХИЛГААНЫГ ХОЛБОЖЭЭ

Нийслэлд орсон борооны улмаас Сэлбэ гол үерлэж, үерийн улмаас 144 барилга байгууламжийн зоорийн давхар усанд автсан бөгөөд 79 орон сууц, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 65  барилгын усыг соруулж дуусчээ. Үерийн усыг хатаах, цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байгааг Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.  Нарны зам, Их, Бага тойруу, Гандигийн гудамж, Денвер, “Баянмонгол”, Замын цагдаагийн газар, “Алтай” хотхон, Парисын гудамж, Дундгол зэрэг байршлын гудамж, зам, байрны 501 мянган ам метр талбайд мананцар үүсгэгч таван автомашин, хувийн хэвшлийн таван ариутгалын машинаар ариутгал хийжээ. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Туул голын усны түвшний өөрчлөлтийг тогтмол хэмжиж, хянаж байгаа бөгөөд Туул голын үерийн даланг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж байна. Тодруулбал, ус хальсан байршлуудад 1,260 шоо метр элс, хайрга, шороог буулгаж, голын даланг өндөрлөж, хүчитгэсэн байна.

Зарим барилгын дороос хөрсний ус нэвчиж байгаа тул ус соруулах ажил удааширч, хүндрэл гарчээ. Хоёр барилгын дороос булаг байж болох ус оргилж гарч эхэлсэн учраас мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байгаа аж.  Нийслэлийн Хот тохижилт болон хувийн хэвшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 16 байгууллагын 870 ажилчин, дотоодын цэргийн алба хаагч, СӨХ-ны ажилтан, сайн дурын иргэн 324 техниктэй ажиллан зургаан дүүргийн 25 байршлын лаг, шаврыг шуудайлан 13.2 сая ам метр нийтийн гудамж, зам талбайг цэвэрлэж, 5,236 тонн лаг, шаврыг зөөвөрлөөд байна.

Үерийн улмаас Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн усанд автсан нийт 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүллээ. Өчигдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинат ТӨХХК орчмын эрсдэлтэй байршлаас 68 өрхийн 219 иргэнийг аварсан байна.

Хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1,113 дэд өртөөнд холбогдсон 52,965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 630 дэд өртөөний 32,842 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээсэн.  20 орон сууцны байр, 11 аж ахуйн нэгжийн 1018 хэрэглэгчийг цахилгаанд холболоо. Одоо 32 дэд өртөөний 6,249 хэрэглэгч хүчдэлгүй байгааг холбохоор ажиллаж байна. Түүнээс гадна Энхтайваны нүхэн гарц нээжээ.

Мөн олон хоног үргэлжилсэн борооны улмаас Туул гол үеэрлэж, аюултай түвшинд хүрээд байсан бол өчигдөр 20.00 цагийн байдлаар Туул голын усны түвшин 220 см болж буурсан байна. Гэсэн хэдий ч баяр наадмын өдрүүдэд төвийн аймгийн нутгаар болон нийт нутгаар бороотой байх тул иргэд сонор сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-10 213.87.159.205

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж