Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зодоглох 512 бөхийн бүртгэл өчигдөр буюу долдугаар сарын 08-ны өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр /2023.07.10/ 19.00 цагт дуусах юм байна.
Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарди М.Бадарч хамгийн эхэнд бүртгүүлсэн бөгөөд улсын аварга О.Хангай, улсын заан Б.Батмөнх, М.Лхагвагэрэл, улсын харцага Н.Золбоо, Т.Баасанхүү, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Эрдэнэхүү, Б.Амарзаяа, Э.Ванданцэрэн, Д.Амаржаргал, Д.Хүдэрбулга, Э.Энх-Амгалан, Б.Түвшинтөгс тэргүүтэй бөхчүүд эхний өдөр бүртгүүлсэн байна.
Холбоотой мэдээ