Дархан-Эрдэнэт чиглэлийн замыг нээжээ

Дархан-Эрдэнэт чиглэлийн замыг нээжээ

Дархан-Эрдэнэт чиглэлийн замыг нээжээ

Олон хоног үргэлжлэн орсон үерийн улмаас хаагаад байсан улсын чанартай А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн  авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр нээжээ. Өөрөөр хэлбэл, Дархан-Эрдэнэт чиглэлийн автозамын 12 дахь км-т буюу Дарханаас Эрдэнэт рүү салдаг уулзварын урд талд Сайханы гүүрийн ойролцоо Хараа гол зорчих хэсгийн дээгүүр давсан тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хөдөлгөөн хязгаарлаж, зам хаагаад байсныг нээсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдэв.

Хараа гол Дархан хот орчмоор усны түвшин 7 см нэмэгдэж үерийн аюултай түвшинг давсан хэвээр байгаа тул ард иргэд та бүхэн баталгаат зам гүүрээр зорчиж, машин техникийн болоод өөрийн аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.

Мөн бусад нутгаар цаг агаар тогтуун, авто замын хѳдѳлгѳѳн хэвийн үргэлжилж байгаа ч цаг уурын байгууллагын мэдээлснээр ойрын өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхэн хөдөө орон нутагт зорчихдоо мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг мэдээллийг сайтар сонсож, баталгаат зам, гүүрээр зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-10 213.87.159.205

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж