Цаг агаар: Наадмын өдрүүдэд төвийн аймгуудаар бороотой

Цаг агаар: Наадмын өдрүүдэд төвийн аймгуудаар бороотой

Цаг агаар: Наадмын өдрүүдэд төвийн аймгуудаар бороотой

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээллээр Үндэсний их баяр наадмын өдрүүдэд төвийн аймгуудаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна.

Тодруулбал,  долдугаар сарын 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, долдугаар сарын 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,  долдугаар сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, долдугаар сарын 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10, өдөртөө 18-23, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23, өдөртөө 33-38, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18, өдөртөө 29-34, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Мөн долдугаар сарын 12, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-10 213.87.159.205

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж