З.Мэндсайханы шарга үрээ түрүүллээ

LiveЗ.Мэндсайханы шарга үрээ түрүүллээ

З.Мэндсайханы шарга үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн  Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж  байна. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар эхэлж байна.


 

16 : 09
2023-7-10

З.Мэндсайханы шарга үрээ түрүүллээ

Үндэсний их баяр наадмын Шүдлэнгийн уралдаанд 192 шүдлэн бүртгүүлж, гарааны зурхайгаас хөдөлж, барианд орлоо. Нийтдээ 192 шүдлэн бүртгүүлснээс сэрвээний өндрөөр олон морьд хасагдаж, 75 шүдлэн уралджээ.

Шүдлэн насны морьдын айргийн тав:

  1. Манлай уяач З.Мэндсайханы шарга үрээ
  2. СХД-ийн уяач н.Пунцагбалжирын хар үрээ
  3. Архангай аймгийн уяач Ч.Энхбатын сартай хүрэн
  4. Говь-Алтай аймгийн харъяат Г.Жавхлантөгсийн хээр үрээ
  5. Төв аймгийн Заамар сумын уяач Ч.Уламбаярын буган халтар үрээ тус тус хурдаллаа.
14 : 59
2023-7-10

192 шүдлэн бүртгүүлжээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн  Үндэсний их баяр наадмын Шүдлэн морьд барианы зурхайгаас хөдөлжээ. 

Үндэсний их баяр наадмын Шүдлэнгийн уралдаанд 192 шүдлэн бүртгүүлж, гарааны зурхайгаас хөдөлөжээ.

11 : 42
2023-7-10

Хязаалан: Уяач Д.Жаргалсайханы халтар үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр Хязаалан насны уралдаанаар эхэлсэн юм.  Үндэсний их баяр наадмын хязаалан насны уралдаанд 240 хурдан морь бүртгүүлснээс 138 хурдан хязаалан гарааны зурхайгаас хөдөлсөн юм.

Айрагдсан морьд:
 
1. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Д.Жаргалсайханы халтар хээр үрээ
2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы тогоруу халзан үрээ
3. Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Х.Бөхбатын хүрэн үрээ
4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Ж.Дэмбэрэлсайханы бор үрээ
5. Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Г.Ариунболдын бор халзан үрээ тус тус хурдаллаа.

12.00 цагт Шүдлэн насны морьдын уралдаантай.

10 : 46
2023-7-10

240 хязаалан бүртгүүлжээ

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр /2023.07.10/ хязаалан насны уралдаанаар эхэлж байна.

Хүй долоо худагт хязаалан насны морьдын уралдаанд нийт 240 морь бүртгүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин: Намын наадам гэж шинэ наадмын төрөл гарч байна уу 2023-07-10 192.82.84.107

АН наадам хийж байна гэнэ.Улсын, аймгийн, сумын наадам, Даншиг наадам, Арван засгийн наадам, овооны наадам гэх мэт наадмыг дуулснаас биш НАМЫН НААДАМ гэж дуулсангүй. Увсын Гантөмөр, Цогтгэрэл, Ховдын Амаржаргал нар үг хэлж байна.Хотгойдын наадам гэж тусдаа хийх гэж байгаа юм болов уу. Наадам нь ард түмнийг эвлэрүүлдэг, нятруулдаг гэдэг утгаар нь АН-ын олон бүлэглэүүдийг эвлэрүүлэх нэг арга гэж үзэв үү?. Эсвэл 2021 оны Ардын хувьгалын ач холбогдлыг бүдгэрүүлэх гэсэн оролдлого уу. .

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: Малчид монгол морио уралдуулаад сэтгэл хангалуун наадмаасаа харьж , намрын ажилдаа ордог байж билээ 2023-07-10 192.82.84.107

Бага насны адуу чинь эрлийзжээ. Одоо монгол, э****з морь гэж ялгаж уралдуулахад хэцүү болж. Намхан э****з морьд монгол морьдтой уралдаж байна. Өндөр эрлийзүүд нь тусдаа 13-нд уралдах юм байна.Анх гарахад нь хариуцлагатай шүдлээд, өндрийг нь хэмжсэн бол дахин шүдлэх, хэмжих хэрэггүй. Бөөн маргаан болно. Түрүүлж айрагдсан морь, уяач, хүүхэд, үзэгчдийн баярыг унтраах ямар хэрэг байна.60, 70 жилийн өмнө сумын наадам сайхан болдог байжээ.Би 3 хуушуур, 2 аяга цайны хөлстэй хүний морь унадаг байжээ

Avatar

Нэргүй 2023-07-10 213.87.159.205

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

БУРХАН&ЧӨТГӨР 2023-07-10 192.82.70.88

цэнгэлдэхэд шарга үрээ түрүүлж хөтлүүлж орж ирвэл цэнгэлдэх даяр монгол даяр бүүлүүлнэ ээ яана даа!

Avatar

Зочин 2023-07-10 103.26.195.150

Энэ адууг чинь сэхээтний өндрөөр хасчихаж байгаа юмдагуудаа

Avatar

Zochin 2023-07-10 66.181.160.12

улныхандаа зөвшөөрөл энэ тэргүй морь үззэх боломж олгооч гуйж бна хулгай хийх,худал ярих наргиж цэнгэхдээ гаргуун энэ дарга нар үхээсэй

Avatar

Нэргүй 2023-07-10 66.181.160.12

Чи яах гэж тэднийг сонгосон юм??

Avatar

Zochin 2023-07-10 66.181.160.12

үхсэний наадам хүй долоон худаг орлоо зөвшшөрөлгүй оруулахгүй бна тэр нь цахимаар дууссан зөвхөн дарга нар нь наадаад улныхан хар цайгаа ууж наадаж бна дарга нараа улныхнаа 10 нд ядаж морь үзүүлээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж