Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровын төрийн айлчлал эхэллээ

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровын төрийн айлчлал эхэллээ

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровын төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНКирУ-ын Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв.

Төрийн тэргүүн нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч С.Н.Жапаров Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй  мэндчилэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНКирУ-ын Ерөнхийлөгч С.Н.Жапаров, гэргий А.Ж.Жапарова нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Ерөнхийлөгч С.Н.Жапаров Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Ерөнхийлөгч С.Жапаров, гэргий А.Ж.Жапарова нар товч уулзалт хийв.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Киргиз Монгол хоёр угсаатан нэгт ахан дүүс. 2023-07-09 66.181.182.204

Киргизүүд гоё шүү.

Avatar

Нэргүй 2023-07-09 192.82.77.74

Манай Ерөнхийлөгч ч сүр бараатай сайхан юмаа

Avatar

Нэргүй 2023-07-09 213.87.132.46

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж