Эрдагон: Украин НАТО-гийн гишүүн болох эрхтэй

Хуучирсан мэдээ: 2023.07.09-нд нийтлэгдсэн

Эрдагон: Украин НАТО-гийн гишүүн болох эрхтэй

Эрдагон: Украин НАТО-гийн гишүүн болох эрхтэй

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган "Украин улс эргэлзээгүйгээр НАТО-гийн гишүүн болох эрхтэй" гэж хамтарсан хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. Тэрбээр Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй хэлэлцсэний дараа ингэж хэлсэнийг ОХУ анхааралдаа авчээ.

Зеленский ирэх Мягмар гаригт Литва улсад эхлэх НАТО-гийн удирдагчдын чуулганы өмнө эвслийн гишүүн орнуудаар энэ долоо хоногт айлчилсан.

Тэрбээр НАТО-гийн энэ чуулганаар Украин улсыг гишүүнээр элсүүлэх асуудлыг шийдвэрлэхийг хичээж буй. Тодруулбал, Чех улсад өнгөрсөн Пүрэв гаригт айлчлах үедээ Зеленский " Бидэнд Украин эвсэлд орно гэсэн тодорхой дохио хэрэгтэй. НАТО-гийн үүд хаалга нээлттэй байх нь хангалттай биш. Украин заавал гишүүнээр элсэх ёстой" гэсэн юм.

НАТО нь нээлттэй хаалганы бодлоготой бөгөөд хэрэв аль ч улс эвслийг үүсгэн байгуулах гэрээний зарчмуудыг баримтлах боломжтой, хүсэл эрмэлзэлтэй бол ашиг сонирхлоо илэрхийлбэл нэгдэхийг урьж болно. Гэхдээ нэгдэн орох дүрмийн дагуу аль ч гишүүн улс шинэ улсыг нэгдэн ороход хориг тавьж болно. Зарим холбоотнууд, ялангуяа Украин, Оростой ойр оршдог Зүүн Европын орнууд дайн дууссаны дараа Киевийг эвсэлд нэгдэхүүлэхийг санал болгож байгаа юм.

Бусад албаны хүмүүс Киевийг НАТО-д элсүүлэхийг түргэсгэх нь хэтэрхий өдөөн хатгасан шинжтэй байж болзошгүй бөгөөд дайн тулаан зогссон ч, ялангуяа Орос улс нь  Украины газар нутгийг эзэмшсэн хэвээр нь эвслийн хувьд маш эрсдэлтэй мөрий гэж үзэж байна.

Турк улс нь  энэ оны эхээр Финландийг НАТО-д элсэхийг эсэргүүцэж байгаагаа зогсоосноор эвсэлд нэгтгэсэн ч Шведийн орохыг хориглосоор байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж