Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймаг руу зорчих иргэдийн анхааралд

Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймаг руу зорчих иргэдийн анхааралд

Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймаг руу зорчих иргэдийн анхааралд

Үргэлжлэн орсон борооны улмаас Хараа гол үерлэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт орших Хараа голын 135 урттай гүүр нурсан.

Түүнчлэн Дархан-Эрдэнэт чиглэлийн автозамын 12 дахь км-т буюу Дарханаас Эрдэнэт рүү салдаг уулзварын урд талд Сайханы гүүрийн ойролцоо Хараа гол зорчих хэсгийн дээгүүр давсан тул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хөдөлгөөн хязгаарлаж, зам хаасан. Тус чиглэлийн хөдөлгөөн Ширээ нурууны гүүрээр үргэлжилж байна.

Бусад нутгаар цаг агаар тогтуун, авто замын хѳдѳлгѳѳн хэвийн үргэлжилж байгаа ч цаг уурын байгууллагын мэдээлснээр ойрын өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхэн хөдөө орон нутагт зорчихдоо мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг мэдээллийг сайтар сонсож, баталгаат зам, гүүрээр зорчихыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
13
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Т.Нарангэрэл 2023-07-09 202.126.90.45

Дарханаас Баруун аймгуудын чиглэлд явдаг 12 км байгаа Хараа голын гүүрний хажууд зэрэгцүүлээд шинээр Хүнд даацтай машин техникт зориулсан Даацын шинэ Гүүр барьж ашиглалтанд оруулах өнөө үед шаардлага бий болчихсон байна шүү. Үүнийг манай Дархан -Уул аймгийн удирдлагуудад санал болгон хүргүүлж байна шүү.

Avatar

Нэргүй 2023-07-09 213.87.132.46

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж