НАТО: Вильнюс хотыг өндөр хамгаалалттай цайз болгон хувиргав

Хуучирсан мэдээ: 2023.07.09-нд нийтлэгдсэн

НАТО: Вильнюс хотыг өндөр хамгаалалттай цайз болгон хувиргав

НАТО: Вильнюс хотыг өндөр хамгаалалттай цайз болгон хувиргав

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон бусад холбоотны удирдагчид ирэхтэй холбоотойгоор Вильнюс хотыг  дэвшилтэт зэвсгээр хамгаалагдсан цайз болгон хувиргав.  Оросын холбоотон Беларусийн хилийн торон хашаанаас ердөө 32 км-ийн зайд НАТО-гийн удирдагчид  хуралдах тул Литвын нийслэлийг өндөр зэрэглэлд хамгаалсан нь энэ.

НАТО-гийн 16 холбоотон долдугаар сарын 11-12-нд болох дээд хэмжээний уулзалтыг хамгаалахаар нийт 1000 орчим цэрэг илгээсэн бөгөөд энэ уулзалт Оросоос ердөө 151 км-ийн зайд болно. Холбоотнуудын зүгээс Литва улсад  дутагдаж байгаа агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт системээр хангажээ.

Литвын Ерөнхийлөгч Гитанас Науседа "Байден болон дэлхийн 40 орны удирдагчид хүрэлцэн ирж байхад манай тэнгэр хамгаалалтгүй байх нь хариуцлагагүй үйлдэл болно" гэж мэдэгджээ.

Балтийн орнууд болох Литва, Эстони, Латви нь нэгэн цагт Москвагийн захиргаанд байсан боловч 2004 оноос хойш НАТО болон Европын холбооны аль алиных нь нэг хэсэг болсон. Тэд эдийн засгийнхаа 2 хувиас дээш хувийг батлан ​​хамгаалахад зарцуулж байгаа нь НАТО-гийн бусад холбоотнуудаас илүү өндөр хувь юм.

Гэвч нийтдээ 6 сая орчим хүн амтай бүс нутгийн хувьд энэ нь томоохон армийг дэмжих, өөрсдийн сөнөөгч онгоц, агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэд хөрөнгө оруулалт хийхэд хангалтгүй юм.

Тиймээс Герман улсаас баллистик болон далавчит пуужин, байлдааны онгоцыг сөнөөхөд ашигладаг "Патриот" пуужин харвагч 12 машиныг Литвад байрлуулжээ. Испани улс "NASAMS"-ийн агаарын довтолгооноос хамгаалах системийг авчирсан, Франц Цезарь өөрөө явагч гаубица илгээж, Франц, Финланд, Дани улсууд Литвад цэргийн нисэх онгоцоо байрлуулж, Их Британи, Франц улсууд нисгэгчгүй онгоцноос хамгаалах хүчин чадал нийлүүлж байна. Мөн Польш, Герман улсууд нисдэг тэргээр сайжруулсан тусгай ажиллагааны хүчин илгээсэн.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж