Үерийн аюулаас сэргийлж, хамгаалах, төлөвлөхийг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2023.07.09-нд нийтлэгдсэн

Үерийн аюулаас сэргийлж, хамгаалах, төлөвлөхийг анхааруулж байна

Үерийн аюулаас сэргийлж, хамгаалах, төлөвлөхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу долдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хараа, Ерөө, Шарынгол, Балж, Онон, Их Хялганы нурууны Халх, Хангай нурууны араас усжих Сэлэнгэ мөрөн, Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-70 см нэмэгдэж, Шарын гол, Хараа гол, Дархан хот, ерөө гол, Дулаанхаан сум, Хэрлэн гол, Багануур дүүрэг, Мөнгөнморьт сум орчимд үерийн аюултай түвшинг 15-70 см, Хараа, Хүдэр, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Халх зэрэг голууд үерийн түвшинг 15-40 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд үертэй байгаа дээрх голуудын дагуу орших Алтанбулаг, Лүн,  Дулаанхаан, Дархан, Сүхбаатар зэрэг хот, суурин орчимд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, төлөвлөх ажлыг зохион байгуулах, холбогдох мэргэжлийн байгууллагууд зохих арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: https://nema.gov.mn/n/145399

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж