Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүлийн хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас үер усны аюул нүүрлэж халдварт өвчин гарах эрсдэл үүссэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу УБТЗ-ын Гамшгаас хамгаалах штабын даргын тушаалаар Толгойт өртөөнөөс Амгалан өртөө хүртэлх хоорондын зам, өртөө зөрлөгүүдийн галт тэрэг хүлээн авч явуулах зам, зорчигчийн тавцан, вокзалын орчимд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг өнөөдөр хийж гүйцэтгэлээ. Уг ажилд Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн галын галт тэрэг, галын машиныг дайчилж, тус ангийн гал сөнөөгчид оролцлоо.
Мөн Тээврийн хяналтын алба, ЦХОБА-ны байцаагч нар болон УБТЗ-ын Эрүүл ахуй хяналтын хэлтсийн лабораторийн эрхлэгч, Төв эмнэлгийн халдваргүйжүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг удирдаж, хяналт тавьж ажиллав.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН
Холбоотой мэдээ