"Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон хөрөнгө оруулалтад хамтарч ажиллахад бэлэн"

"Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон хөрөнгө оруулалтад хамтарч ажиллахад бэлэн"

"Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон хөрөнгө оруулалтад хамтарч ажиллахад бэлэн"

“Монголын эдийн засгийн чуулган-2023” өнөөдөр эхэллээ. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмаар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ удаагийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж байна.

Эдийн засгийн чуулганыг 2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсан бөгөөд энэ жил гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын нийт 2200 орчим төлөөлөгч оролцож байна. Үүнээс гадаадын 500 гаруй нэр хүндтэй зочид Улаанбаатарт хүрэлцэн иржээ. Манай улс эдийн засгийн чуулган зохион байгуулж эхэлснээс хойшхи хамгийн олон зочин уригдсан чуулган гэдгээрээ онцлогтой. Чуулганы үеэр хоёр өдрийн турш нэгдсэн болон салбар хуралдаан, хэлэлцүүлгүүд өрнөнө.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын эдийн засгийн чуулган-2023”-ыг албан ёсоор нээж үг хэллээ. Тэрбээр жилийн өмнө зохион байгуулсан “Эдийн засгийн чуулган-2022”-оос дэвшүүлсэн 10 зөвлөмжид туйлын хариуцлагатай хандаж, амжилттай хэрэгжүүлж чадсаныг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нүүр бардам хэлж байгаадаа баяртай буйгаа илэрхийлэв. Энэ жилийн чуулганаас ихээхэн үр дүн хүлээж буйгаа хэд хэдэн агуулгаар тодотгов. Тухайлбал, Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн байдал тогтвортой байгааг дурдлаа.

Цар тахлын үед -4.7 хувийн уналттай байсан манай улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувь, 2023 оны 1-р улиралд 7.9 хувь болж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрсэн. 2022 оны 12 дугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны 5 дугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам долларын өрийг бүрэн төлж, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” түвшинд хадгалж, Монгол Улсын Засгийн газар хариуцлагатай байгаагаа олон улсын түвшинд илэрхийлж чадсан. Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг илүү төрөлжүүлж аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үүний дотор махны экспорт, ноолууран бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч зэрэг уул уурхайн бус салбаруудаа хөрөнгө оруулагчидтай хамтран хөгжүүлэх сонирхолтой байна гэлээ.

Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх цогц хөтөлбөрийг зарлаж, төрийн мэдээллийг ил тод болгож, төрийн 71 байгууллагын 839 үйлчилгээг цахимжуулсан “E-Mongolia” платформыг нэвтрүүлсэн. Энэ нь төрийн үйлчилгээг хилийн чанадаас ч шуурхай хурдан авах боломжийг бүрдүүлэх томоохон реформ юм. 2022 онд Монгол Улс Цахим засаглалын хөгжлийн индексээр өмнөх оноос 18 байр урагшилж, 193 орноос 74-т эрэмбэлэгдээд байгааг Ерөнхий сайд үгэндээ онцлов.

Мөн саяхан БНХАУ-ын Тяньжин хотноо болсон “Зуны Давос” Дэлхийн эдийн засгийн форумд Ерөнхий сайдыг оролцох үеэр бусад улс орны эдийн засгийн форумууд зөвхөн өөрийн үндэсний асуудлыг эхэнд тавих биш, хамтын шийдвэр гаргахад туйлын чухал саналуудыг гаргасан. Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил гэхээс илүүтэйгээр өнөөдрийн дэлхий ертөнцөд улс төрчид бясалгалд суралцах тухай ч энэхүү форумын үеэр хөндөгдсөн. Ногоон хөгжлийн асуудалд бид эх дэлхий бол зөвхөн хүн төрөлхтөний өмч биш, ан амьтдын ч гэр юм гэдэг дэвшилтэт хандлага шиг далай ч мөн далайтай улс орнуудын өмч бус, дэлхийн бүх улс орнуудын хамтын өмч юм. Бид боломжоо хуваалцах ёстой гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ.

Уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсний экспорт голчилсон эдийн засагтай Монгол Улсын хувьд дэвшилтэт технологи, инновацид тулгуурласан ногоон эдийн засгийн загвар, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

“Монголын эдийн засгийн чуулган-2023” энэ сарын 9, 10-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Эх сурвалж: mongolia.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-09 213.87.132.46

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Ats 2023-07-09 66.181.161.190

tonil mulguu ats

Avatar

Нэргүй 2023-07-09 203.91.115.38

хуцаа тонил п***а минь бүгд гуйлгачин ядуу амьдруулж байж муу гөлөг

Avatar

Нэргүй 2023-07-09 202.9.47.55

Хурал чуулган хийснээрээ бол манайх өдийд алж байх ёстой доо 😆🤣😂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж