Дархан-Эрдэнэт-Хөтөл чиглэлийн замыг түр хаалаа

Дархан-Эрдэнэт-Хөтөл чиглэлийн замыг түр хаалаа

Дархан-Эрдэнэт-Хөтөл чиглэлийн замыг түр хаалаа

Дархан-Уул аймгийн урд постоос Эрдэнэтийн гүүр явах замын хэсэг үерт автаж Дарханаас-Эрдэнэт-Хөтөл явах замыг түр хааж байгаан Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Одоогоор хөдөлгөөнийг хэдий хугацаанд хязгаарлах нь тодорхойгүй байгаа багөөд үерт автсан замыг цэвэрлэж хөдөлгөөнийг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

ҮЕРТ АВТСАН ЭРСДЭЛТЭЙ ЗАМУУДАД ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр Нарантуул захын уулзвараас Энхтайваны гүүр хүртэл замын хойд зорчих хэсгийг, "Натур" худалдааны төвөөс "Continental" зочид буудал хүртэл зам, гүүрийг, Нарны зам дагуу нүхэн гарц, Энхтайваны гүүрний баруун дор "Петровис" ШТС-ын хойд замыг хаалттай байгаагаас шалтгаалж бусад замуудын ачаалал нэмэгдэж түгжрэл, саатал үүсч байна.

Мөн "Туул" голын усны түвшин нэмэгдэж байгаатай холбоотой Биокомбинат, Бага тэнгэр болон Гачуурт, Хужирбулан, Улиастайгаас хотын төв рүү чиглэсэн замууд ачаалал авч алба хаагчид биет зохицуулалт хийн ажиллаж байна.

Эдгээрээс гадна зарим уулзваруудын гэрэл дохионууд унтарсан нь хөдөлгөөнд шууд нөлөөлж байгаа тул иргэд та бүхэн дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор аль болох хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөе. Хаалттай замуудад далан босгох, ус зайлуулах, зорчих хэсгийг чөлөөлөх, ариутгал хийх зэрэг ажлууд хийгдэж байгааг мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2023-07-08 194.12.36.220

Манай монголчууд байгальтайгаа зөв харьцаж байх хэрэгтэй. зугаалганд явна хогоо хаяна модонд хадаг уяна сүү цацна архи өргөн таягаа хаяна. нэртэйгээр нь тэр тахьж шүтдэг модондоо өөрийгөө уяачаач

Avatar

Нэргүй 2023-07-08 66.181.161.247

haasan yum bhgvi bnaa gvvr usand awtsan vnen bolowch darhan dunduuraa yawaad drewingin gvvreer garaad haraa golinhoo urduur shoroon zamaar yawaad zamdaa niilj bn s ogloo garsan odoo ertented irsen bn zvgeer gargaj bnlee

Avatar

Нэргүй 2023-07-08 213.87.132.39

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж