Цахим хуудас өчигдөр үерийн эрсдэлт нөхцөл байдалд ажиллаж байгаа цэргийн алба хаагчдыг гадаа гудамжинд унтуулж байна гэх мэдээлэл цахим хуудаст нийтлэгдсэн. Тэгвэл энэ талаар өнөөдөр /2023.07.08/ Хотын дарга болон Ерөнхий менежер тайлбар өгөв.
Тэдний хэлж байгаагаар, зураг дээрх шиг нөхцөл байдал үүсээгүй байна.
Цэргийн алба хаагчдыг далан бэхлэх, босгох үйл ажиллагаа болон лаг шаврыг зөөж цэвэрлэх ажилд оролцуулж байгаа. Алба хаагчдыг 8-10 цагаар сэлгэн ажиллуулж байна. Амрах байр бэлтгэх шаардлагагүй. Учир нь хотын төвд гудамжид ажиллаж байгаа учраас цэргүүд гудамжид унтах, амрах нөхцөл үүсээгүй гэх тайлбарыг өглөө.
Холбоотой мэдээ