Сэлэнгэ аймаг руу зорчих иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2023.07.08-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймаг руу зорчих иргэдийн анхааралд

Сэлэнгэ аймаг руу зорчих иргэдийн анхааралд

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүн хараад байрлах 136 метр урт төмөр бетон гүүр үерийн уснаас болж суулт өгч дам нуруу гулзайсан тул зорчих хөдөлгөөнийг зогсоосон байна. Иймд тус аймаг руу зорчих иргэд гүүрэн гарц хаасан байршлаар зорчихгүй байхыг анхаарууллаа.

Тус суманд байрлах Хараа голын үндсэн гүүр үерийн улмаас хоёр үе хавтан өнөөдөр /2023.07.08/ 14:14 цагт нуржээ.

Uүүрийн эвдрэл гэмтэл болон засвар үйлчилгээг тухайн орон нутаг хариуцдаг хэдий ч Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын инженер, техник болон авто зам засвар арчлалтын байгууллага хамтран шуурхай ажиллах чиглэл өгөөд байгаа аж.

Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Сэлэнгэ аймгийн хэд хэдэн суманд үерийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд буй. Мөн нэг иргэн үерт өртөж харамсалтайгаар амь насаа алдсан. Иймд иргэд та бүхнийг тус аймаг руу зорчихдоо сонор сэрэмжтэй байж, зөвлөмж мэдээллийг тогтмол авахыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж