Олон нийтийн сүлжээнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө тэмцэгч "элийрэгч" гэх тодотголтой Ц.Уянга Ардчилсан намд элсчээ. Тэрбээр, Ардчилсан намыг дайлаар мордохоор өнөөдөр албан ёсоор элслээ.
Алцганаж, тээнэгэлзэж явсаар дэмий цуурай болсноос дотор нь орж эрэгчин, эмэгчнээ үзэхээр шийдэж байна" гэжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Тагнуулын ерөнхий газраас түүнд Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлгийн зүйл заалтаар эх орноосоо урвасан гэх хэрэг үүсгэн шалгаж байгааг мэдээлсэн. Тэрбээр "Хэн нэгэн дарга, иргэнд таалагдаагүй зүйл сошиал сүлжээнд бичсэнээс болж, хэрэгт сэжиглэн дуудаж, дарамталдаг байж болохгүй" гэдгийг хэлж байгаа юм. Ц.Уянгад хуулийн байгууллагаас хилийн хориг тогтоосон нэг, зөрчлийн хэрэгт татсан нэг, зөрчлийн шийтгэл оноосон нэг, ТЕГ-ын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт заасан үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэх хэрэгт, мөн цагдаагийн байгууллагаас дайны эсрэг бүртгэлгүй жагсаал зохион байгуулсан гэх хэргүүдэд татан шалгаж байгаа гэж мэдээлж байв.
Тэгвэл ямартай ч тэрбээр эрхийнхээ төлөө тууштай тэмцэж, ардчиллын төлөөх тэмцэлд нэгдэж байгаагаа мэдэгдлээ.
Холбоотой мэдээ