Хил дээр оочерлох иргэд “муу” дүн тавьж байна

Хуучирсан мэдээ: 2023.07.08-нд нийтлэгдсэн

Хил дээр оочерлох иргэд “муу” дүн тавьж байна

Хил дээр оочерлох иргэд “муу” дүн тавьж байна

Олон улсын вагон хэзээ явах нь тодорхойгүйгээс Замын-Үүд-Эрээний авто замын хил нэвтрэх оочер ачаалал ихтэй байгааг иргэд хэлж байна. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх том зорилт тавьсан ч энэ маягаар байвал хөгжих боломжгүй гэдгийг иргэд шүүмжилж буй.

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 08-наас сэргээсэн.

Хэдийгээр нөхцөл байдал давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан зайлшгүй асуудлууд байгаа ч шийдэл үгүйлэгдэж байгаа юм.

Хятад руу зорчигч тээврийн нислэг үйлдэж байгаа ч үнэтэй, нислэг ховор байгаагаас иргэд авто замаар зорчихоос өөр сонголтгүй болж буй. Гэвч бодит нөхцөл байдал дээр хилийн үйл ажиллагааг шат дараатайгаар цахимжуулж сайжруулж байгаа гэсэн мөртлөө иргэд чирэгдэл учруулсан хэвээр байна.

Цахим хуудас иргэдийн бичсэн мэдээллээр "ачаа бараа ихтэй, бага насны хүүхэдтэй, өндөр настай хүмүүс олноор зорчих байхад хил дээр очоод оочерлож байгаа нь маш их ачаалал үүсгэж байна. Оочерт багадаа цаг орчим хугацаа зарцуулж байна. Ачааллаа багасгах арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж яриад ч хэрэггүй" гэхчлэн сэтгэгдлүүдээ илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж