Парк, худалдааны төвүүдийг ирэх 7 хоногт ариутгаж нээнэ

Парк, худалдааны төвүүдийг ирэх 7 хоногт ариутгаж нээнэ

Парк, худалдааны төвүүдийг ирэх 7 хоногт ариутгаж нээнэ

Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт голын усны түвшин нэмэгдэж, хотхон, хороолол руу ус нуурлаж үерлэж байгаа. Тиймээс тус дүүргүүдийн цагдаагийн газраас эрсдэлтэй бүсэд байгаа олон нийтийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болон худалдааны зарим төвийн үйл ажиллагааг түр зогсоогоод буй. Хэрэв эрсдэл нэмэгдвэл хязгаарлалтыг сунгах бөгөөд эхний ээлжид энэ долоо хоногт үйл ажиллагааг нь зогсоожээ.

Ямартай ч усны түвшинг харгалзаж ирэх долоо хоногт нөхцөл байдал хэвийн болбол ариутгал хийж парк, бусад худалдааны төвийг нээх аж.

Парк болон худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүд эхнээсээ мэдэгдэл гаргаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааг хязгаарласан өдрүүдэд ажиллахгүй бөгөөд зогсоол, нийтийн эзэмшлийн зам талбайд хүн нэвтрүүлэхгүй болохыг дурджээ.

ДҮҮРГҮҮД НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХЯНАЛТАДАА АВСАН ГЭВ

Дүүргүүдийн удирдлагууд үерийн усны нөхцөл байдлын талаар өчигдөр /2023.07.07/ мэдээлэл өгсөн. Тэд нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авсан бөгөөд хүн хүч, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээтэй байгааг хэлсэн юм.

Сүхбаатар дүүргийн тухайд 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 81-84-р гудамжинд нөхцөл байдал хүндэрч, яаралтай арга хэмжээг авч байгааг мэдээлсэн. Дүүргийн онцгой комисс, цагдаа зэрэг холбогдох байгууллагууд хамтран далан босгосон байна.

200 гаруй иргэн байдгаас 43 өрхийн 170 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн. 14 өрх сайн дураараа нүүхгүй хэмээн үлджээ.

Мөн Ар хустайд 50 гаруй айл үерт автсан. Айлуудад сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн байна. Түүнчлэн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийг холбосон гүүр нурсан гэв.

Баянгол дүүргийн удирдлагууд Дунд голын далангийн нарийссан хэсгийг өргөтгөн, урсцыг сайжруулсан. 200 машин хайрга, дайрга буулгаж, элс, хайргыг шуудайлж байна. Хүний нөөц хангалттай байгаа гэсэн бол Хан-Уул дүүрэгт 150 гаруй албан хаагч техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Соёмботой хөшөөнөөс “Говь” компани хүртэл нөхцөл байдал хүндэрсэн. 19 дүгээр хорооны үйлчилгээний төвийн ойролцоо маш их ус тогтож, иргэд орц руугаа ороход хүндрэлтэй байгаа тул 12 нацосс ажиллаж байгаа аж.

Зарим байрны усыг тогтоосон ч ус соруулаад ч нэмэргүй байрнууд байгааг хэлж байлаа. Мөн 3 дугаар хороо буюу “Алтай” хотхон руу ордог хэсэгт усны түвшин гүүр давах гэж байсныг далан босгож, хяналтдаа авчээ.

Түүнчлэн Туул голын түвшин нэмэгдэж байна. Усны түвшин нэмэгдвэл нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 43 хороог дөрвөн бүсэд хуваан, 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үерийн ус соруулах баг ажиллаж байна. Үерт өртөж болзошгүй 4-5 хороонд эргүүл ажиллаж, иргэдэд заавар, зөвлөмж өгч, шуудуу ухан, далан босгож байна. Дүүргийн 56 байгууллагын 120 албан хаагчдыг дайчлан, 1000 шуудай хайрга, дайрга нөөцөлж байгааг хэлж байв. Хайрга, дайргыг үерийн эрсдэлтэй бүс рүү зөөвөрлөж, далан босгох юм. Таван шар, Нэгдүгээр хорооллын байрнууд дунд тогтсон усыг соруулсан гэлээ.

Баянзүрх дүүрэгт гурван байршилд үерийн нөхцөл байдал үүссэн.

Айлууд руу орсон усыг шийдэж, нөхцөл байдал тогтворжсон. 34 байр усанд өртсөнөөс 25-ыг нь соруулсан. Үлдсэнийг нь үргэлжлүүлэн соруулан, 11 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Шөнийн ээлж гаргасан гэлээ.

Чингэлтэй дүүргийн хувьд 24 хороотой бөгөөд таван хороонд албан хаагч нар ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн 02:00 цагаас хойш 15 дуудлага хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч, үерт өртсөн 200 гаруй өрхийн 500 гаруй иргэнийг үерийн бүсээс гаргасан. Долоон байршлын 650 метр газарт үерийн хамгаалалтын далан босгож байна. Шөнийн ээлж гаргаж, далан босгон, нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авсан хэмээв.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-08 213.87.132.39

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-08 103.26.195.150

Юун ирэх долоо хоногт вэ Наадам баяр гээд хөл хөдөлгөөн ихсэнэ шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж