Нийслэлд олон хоног үргэлжилсэн борооны улмаас Сэлбэ, дунд гол үерлээд байсан бол өчигдрөөс эхлэн Туул гол үерлэж, иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжлүүлж буй.
Туул голын түвшин өнөөдөр /2033.07.08/-ийн байдлаар 311 см буюу 1966 оны үерийн түвшинд ирлээ. Одоогоор Биокомбинат болон Асем вилла орчмоор нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна.
Туул голын түвшин:
-02:00 цагт 301см
-04:00 цагт 308 см
-06:00 цагт 311 см буюу үерийн аюултай түвшинг 50 см давсан гэж албаныхан мэдээллээ.
Холбоотой мэдээ