Орос-Финландын зөрчил нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2023.07.08-нд нийтлэгдсэн

Орос-Финландын зөрчил нэмэгдэж байна

Орос-Финландын зөрчил нэмэгдэж байна

ОХУ нь Пүрэв гаригт Финландын есөн дипломатыг хөөж, Санкт-Петербург дахь тус улсын консулын газрыг хаах тушаал өгсөнд  Хельсинки хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

"Кремлийн арга хэмжээ нь "хатуу, эрх тэгш бус" бөгөөд Финланд улс үүнтэй төстэй хэмжээний дипломат хариу арга хэмжээ авахаар бэлтгэж байна"  гэж ерөнхийлөгч Саули Ниинисто эрх баригч намуудын удирдагчидтай зөвлөлдсөний дараа твиттертээ мэдэгдэв. Финландын баруун өмнөд эрэг дэх Турку дахь Оросын консулын газар нь Финландын Санкт-Петербург дахь төлөөлөгчийн газартай ижил статустай гэдгийг тэрбээр онцолжээ.

ОХУ-тай 1300 км газраар хиллэдэг Хойд Атлантын эвслийн байгууллагын хамгийн шинэ гишүүн Финланд эхэлж, өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан есөн хүнийг хөөсөн юм. Тэднийг "тагнуулын ажилтнууд" гэж Засгийн газраас зарлаад "дипломат харилцаа тогтоох нэгдсэн зарчмуудыг тодорхойлсон Венийн конвенцийг зөрчсөн үйлдэл" тайлбарлажээ. Гэхдээ Финланд улс тус улс дахь Оросын дипломат төлөөлөгчийн газруудыг хаах тушаал өгөөгүй байна.

Ерөнхий сайд Петтери Орпо Хельсинки хотод сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, "Энэ нь Финлянд, Оросын харилцааг улам дордуулах нь тодорхой байна. Бид өөрсдийн талыг сонгосон. Бид Украины талд байгаа бөгөөд НАТО-д нэгдсэн. Хэзээ нэгэн цагт дайн дуусч, Орост шинэ дэг журам бий болоход бид дипломат харилцаагаа сэргээж магадгүй юм" гэжээ. 

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж