НАТО-гийн чуулга уулзалт Зүүн Азид зөрчил авчрах уу?

НАТО-гийн чуулга уулзалт Зүүн Азид зөрчил авчрах уу?

НАТО-гийн чуулга уулзалт Зүүн Азид зөрчил авчрах уу?

Литва улсад ирэх Мягмар гаригт эхлэх НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Өмнөд Солонгос Японтой хамтран удирдагчдын уулзалтыг зохион байгуулж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл Даваа гарагт Польш улсад айлчлах бөгөөд тэнд Сөүл-Токиогийн удирдагчдын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Юны үндэсний аюулгүй байдлын орлогч зөвлөх Ким Тэ Хё мэдэгдэв.

Энэ уулзалтаар Япон улсаас Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цацрагийн бохирдолтой их хэмжээний усыг далайд асгах төлөвлөгөөг ярилцах гэнэ. Хоёр жил маргаж, судалж шинжилсний эцэст Олон улсын цөмийн энергийн агентлагаас Япон улсаас далайд асгахаар төлөвлөж буй цацрагийн бохирдолтой ус нь олон улсын стандартад нийцэж "цэвэршүүлсэн" гэх дүгнэлтийг гаргасан юм.

Юн Сук Ёл НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Японоос гадна Австрали, Шинэ Зеландын удирдагчидтай ганцаарчилсан уулзалт хийнэ.

Харин Японы ерөнхий сайд Фүмио Кишида НАТО-гийн чуулганд оролцож, эвслийн  харилцаа холбооны газрыг Токиод байгуулахыг лоббидох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Зүүн Азийн улс төрийн нөхцөл байдлыг хурцатгаж мэднэ гэж ажиглагчид дүгнэж буй. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Japan and South Korea, which are actively fighting against immigration. 2023-07-08 192.82.74.175

Japan and South Korea, which are actively fighting against immigration.

Avatar

Нэргүй 2023-07-08 213.87.132.39

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-07-08 202.9.46.20

НАТО зүүн хойт азид орж ирвэл байдал эвгүйтэж тогтворгүй байдал үүсэнэ

Avatar

Иргэн 2023-07-08 103.229.121.19

Тэр далайд асгах гэж байгаа уснаасаа ОУАЭХА-ийн захирал Гросси болон Японы ерөнхий сайд Кишида нар өөрсдөө аягалаад уух юм бол яахав зөвшөөрч болох юм. Тэрнээс биш мөнгөөр асуудлыг шийдэж байгаа бол дэлхий нийтийн эсрэг үйлдсэн ГЭМТ ХЭРЭГ болно шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж