Литва улсад ирэх Мягмар гаригт эхлэх НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Өмнөд Солонгос Японтой хамтран удирдагчдын уулзалтыг зохион байгуулж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл Даваа гарагт Польш улсад айлчлах бөгөөд тэнд Сөүл-Токиогийн удирдагчдын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Юны үндэсний аюулгүй байдлын орлогч зөвлөх Ким Тэ Хё мэдэгдэв.
Энэ уулзалтаар Япон улсаас Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цацрагийн бохирдолтой их хэмжээний усыг далайд асгах төлөвлөгөөг ярилцах гэнэ. Хоёр жил маргаж, судалж шинжилсний эцэст Олон улсын цөмийн энергийн агентлагаас Япон улсаас далайд асгахаар төлөвлөж буй цацрагийн бохирдолтой ус нь олон улсын стандартад нийцэж "цэвэршүүлсэн" гэх дүгнэлтийг гаргасан юм.
Юн Сук Ёл НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Японоос гадна Австрали, Шинэ Зеландын удирдагчидтай ганцаарчилсан уулзалт хийнэ.
Харин Японы ерөнхий сайд Фүмио Кишида НАТО-гийн чуулганд оролцож, эвслийн харилцаа холбооны газрыг Токиод байгуулахыг лоббидох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Зүүн Азийн улс төрийн нөхцөл байдлыг хурцатгаж мэднэ гэж ажиглагчид дүгнэж буй.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ