Хятадын гадаад хэргийн сайд Цин Ган олны өмнө харагдахаа больжээ

Хятадын гадаад хэргийн сайд Цин Ган олны өмнө харагдахаа больжээ

Хятадын гадаад хэргийн сайд Цин Ган олны өмнө харагдахаа больжээ

Ихэнхдээ завгүй ажлын хуваарьтай байдаг Хятадын гадаад хэргийн сайд Цин Ган сүүлийн 12 хоногийн турш олны өмнө харагдаагүй нь анхаарал татаж байна. Түүнчлэн тэрбээр долдугаар сарын 10-нд Хятадад хийх албан ёсны айлчлалаа гэнэт цуцалсан Европын холбооны гадаад хэргийн топ дипломатч Жосеф Боррельтэй уулзах байв. Гэтэл Европын холбооны Гадаад хэрэг ба Аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Жозеф Боррелийн айлчлалыг цуцалсан шалтгааныг хоёр тал тайлбарлаагүй. Мөн Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин өнгөрсөн Баасан гаригт хийсэн хэвлэлийн хурлын үеэр түүний айлчлалын талаар ямар ч мэдээлэлгүй байна гэсэн.

Харин "Politico" сайтад мэдээлэхдээ, Цин Ганд эрүүл мэндийн асуудал үүссэн байж магадгүй гэх таамаг Брюсселийн албаныхны дунд өндөр байгаа гэв. Хятадын гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр Цин Ган хамгийн сүүлд зургадугаар сарын 25-нд Шри-Ланка, ОХУ, Вьетнамын албаныхантай уулзсан байна. Тэрбээр мөн өдөр Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цяны Барбадосын Ерөнхий сайд Миа Амор Моттлитэй уулзсан арга хэмжээнд оролцсон гэж мэдээлжээ.

57 настай Цин Ган болон Европын холбооноос Хятадад суух элчин сайд нарын зургадугаар сарын сүүлээр товлогдсон үдийн зоог мөн цуцлагдсан гэж урилгад багтсан Бээжинд суугаа нэгэн Элчин сайд мэдэгдэв.

Цин Ганы дараагийн дипломат хэлэлцээн нэг нь маргааш Хятадад ирэх гэж буй Соломоны арлуудын Ерөнхий сайд Манассе Согаваретай хийх уулзалт юм. Түүнчлэн ирэх долоо хоногт Жакартад болох Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалт болно. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэлэхдээ, тус яам Хятад улс АСЕАН-ы уулзалтад оролцох талаарх мэдээллийг цаг тухайд нь мэдээлнэ гэжээ.

Хятад улс удирдагчдынхаа эрүүл мэндийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхдөө болгоомжтой байдаг. 

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-08 213.87.132.39

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Хотын уугуул 2023-07-08 202.126.88.150

Анхаа, чи нэг сураг ажиг ийн гаргаач…Наадам болох гээд байдаг..одоо яанаа….

Avatar

Хэлэлцээшүү 2023-07-08 43.242.243.192

Анхтуяаа тогтоогоод цээжлээд болохгүй бол дэлгэц дээрээ бичээд наачих аа. Дипломат ХЭЛЭЛЦЭЭНИЙ нэг нь….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж