Сэрэмжлүүлэг: “Playtime”-ыг албадан тарааж болзошгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.07.07-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: “Playtime”-ыг албадан тарааж болзошгүй байна

Сэрэмжлүүлэг: “Playtime”-ыг албадан тарааж болзошгүй байна

"Монгол Шилтгээн"-д энэ сарын 6-8-нд болж буй “Playtime" наадмыг өнөөдөр /2023.07.07/ албадан тарааж болзошгүй нөхцөл үүссэн болохыг Нийслэлийн захирагчийн албанаас мэдээллээ. Тодруулбал, гачуурт бүсэд голын үерийн түвшин эрс нэмэгдэж, байгалийн эрсдэл үүсэх магадлал их байгаа учир тус наадмынханд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргүүлжээ.

Хэрэв усны түвшин тасралтгүй өсвөл өнөө шөнөдөө багтаж тус наадмыг албадан тараах арга хэмжээ авах аж.

Энэ удаагийн хөгжмийн наадмын өөрийн 10 тайз, стратегийн түнш байгууллагуудын дөрвөн тайз нийт 14 тайзнаас гадаад болон дотоодын 170 хамтлаг, уран бүтээлчид уран нийлсэн бүтээлээ хүргэж буй. Наадмын өөрийн 10 тайзны зургаан тайзнаа олон улсын уран бүтээлчид оролцох ба олон улсын уран бүтээлчдийн тоог жил бүр нэмж, чанаржуулсаар ирсэн. "Плэйтайм 2023" наадмын Headliner буюу голлох уран бүтээлчид болох indie rock, shoegaze, dream pop урсгалаар тоглодог Америкийн Cigarettes After Sex, орчин цагийн техно хөгжмийн нөлөө бүхий артист Kobosil, Marcel Dettmann тэргүүнтэй олон улсын 21 хамтлаг, DJ уран бүтээлчдийн 74 хүнтэй бие бүрэлдэхүүн наадамд оролцох юм.

Төв тайз буюу "Playtime" тайзнаа дотоодын уран бүтээлчдийн олон сонирхолтой тоглолтууд багтсан. Тухайлбал, энэ жил 45 жилийн ойгоо тэмдэглэж буй "Инээмсэглэл" хамтлагийн хүндэтгэлийн тоглолт, дуучин Э.Минжинсор анх удаа тайзнаа амьд хөгжмийн хамтлагтай тоглох бол 17 жилийн дараа “Шөнийн галт тэрэг” хамтлаг эргэн тоглож буй.

Мөн адил найман жилийн дараа тус тайзнаа “Дэлхий” хамтлаг дахин тоглоно. "Плэйтайм" хөгжмийн наадам нь олон улсын хөгжмийн наадмын стандартыг хангах үүднээс продакшн багтаа олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг. Мөн 2013 оноос хойш "Playtime" тайзны дуугаралт дээр хамтарч буй "ITC solution" компани энэ жил БНСУ-аас есөн инженер урьж ажиллуулж байгаа бол “Нааглихац” тайзны visual болон гэрлийн мэргэжилтнээр Нидерландын уран бүтээлчид хоёр дахь жилдээ ажиллах юм. Хамгийн отгон тайзуудын нэг буюу хоёр дахь жилдээ үзэгчдэд хүрч буй "Streetz stage" нь Монголд хип хоп урлаг үүсч хөгжсөний 50 жилийн ойтой холбогдуулан хөгжмийн хөтөлбөрөөс гадна гудамжны урлагийн бусад төрлийг багтаасан олон сонирхолтой хөтөлбөрүүд бэлтгэснээр онцлог болж байгаа юм.

Гэвч үерийн эрсдэл их болбол тус наадмыг зогсоохоос өөр аргагүйг албаныхан онцолж байна.

1966 ОНЫ ҮЕРТЭЙ ИЖИЛ ЭРСДЭЛ ҮҮСЧ БОЛЗОШГҮЙ

1966 оны долдугаар сарын 10-11-нд төвийн бүсийн нутгаар хоёр хоног ширүүн бороо орж, жилийн дундаж тунадасын бараг 30 хувьтай тэнцүү тунадас унаснаас Улаанбаатар хотын ойр орчмын голууд үерлэж, нийслэл үерт автжээ. Үерийн улмаас хотын цахилгаан тасарч, зам гүүр, төмөр замын шугам эвдэрч, хотын усан хангамж, утсан холбоо тасалджээ. 1966 оны долдугаар сарын 20-нд Улаанбаатар хотын АДХГЗ-аас нийслэлд байгаа хөдөлмөрийн чадвартай, 16-60 хүртэлх насны эрэгтэйчүүд, 16-55 хүртэлх насны эмэгтэйчүүдийг 10 хоногийн хугацаанд үерийн сүйтгэлийг сэргээн босгох ажилд дайчлахаар болсон байна.

Туул, Сэлбэ, Дунд голын сав газар оршин сууж байсан 52.4 мянган хүн үерт автаж, урьдчилсан байдлаар 86 хүний цогцос олдож, 23 хүн сураггүй болж, нийт 135.4 сая төгрөгийн хохирол учирч байжээ.

Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, тус хөгжмийн наадамд оролцож байгаа бол хотын төв рүү шилжихийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж