Дорнодод Монгол ногооны хүртээмж нэмэгдсээр байна

Дорнодод Монгол ногооны хүртээмж нэмэгдсээр байна

Дорнодод Монгол ногооны хүртээмж нэмэгдсээр байна

Аймгийн Засаг даргын М.Бадамсүрэнгийн санаачилгаар хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл, хүнсний нарийн ногооны нэр төрөл, тариалалтыг нэмэгдүүлэх, нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор тогтвортой хангаж, импортын хамаарлыг бууруулах, өрх бүр хашаандаа хүнсний ногоогоо тариалах боломжийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Арван мянган хүлэмж” төслийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд өнгөрсөн жил 311 хүлэмжийг олгосон бол энэ жил 400 хүлэмжийг олгож байна. Цаашид аймгийн нийт айл өрхийн 50 хүртэлх хувь буюу 2 өрх тутмын 1 нь хүлэмжээр хангагдана.

2022 онд аймгийн хэмжээнд нийт дүнгээр 743 ширхэг 28680 мкв талбай бүхий хүлэмжээс 53,5 тн ургац хураан авсан аж.

“Арван мянган хүлэмж” төслийн хүрээнд хүлэмжийн нийлүүлэлт эрчимтэй нэмэгдсэнээр жилээс жилд хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн өрхийн орлого дээшилж, Монгол ногооны хүртээмж нэмэгдэж, хамгаалагдсан хөрсний тариалалт өссөн зэрэг үр дүнгүүд гарч байгаа тухай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Түүнчлэн хүүхэд багачууд аж ахуй эрхлэх, хөдөлмөрийн үр шим, ач тус, хүмүүжлийг эцэг эх, ахуйн амьдралаасаа суралцаж, амьдралын мөн чанарыг суралцах үр дүнтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-07 145.40.71.65

Yostoi mundag zasag darga bna daa. Gadnaas nogoo zuuhgui sain bna. Amjilt husiye

Avatar

Уншигч 2023-07-07 202.9.46.77

Баяр хүргэе. Сайн хэрэг.

Avatar

Нэргүй 2023-07-07 213.87.153.182

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж