“Эм Энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт тайлбар гаргах нь

Хуучирсан мэдээ: 2023.07.07-нд нийтлэгдсэн

“Эм Энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт тайлбар гаргах нь

“Эм Энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт тайлбар гаргах нь

Сүүлийн үеийн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар авлига хороолол гэх нэршилтэйгээр тухайн газрыг шүүхээс хууль зөрчиж “Эм Энд Жи констракшн” ХХК-д олгосон мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл тараагаад байна. Уг мэдээлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
Тус хэргийн тухайд анх “Эм Энд Жи констракшн” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан байна.

Үүнийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүхэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцээд 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0086 дугаар шийдвэрээр нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар захирамжийг шинээр акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах шүүхэд гомдол гаргасан байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр уг гомдлыг хянан хэлэлцээд 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 143 дугаар магадлалаар “… анхан шүүх хэргийг шинээр акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна гэж үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, “Эм Энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Уг магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхим 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Танхимын тэргүүн О.Зандраа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг, П.Цэцгээ нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцээд 97 дугаар тогтоолоор “… давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв гэж дүгнэж, магадлалыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байна.
Шүүхийн магадлал, тогтоолыг биелүүлэх үүднээс нийслэлийн Засаг дарга 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/951 дүгээр захирамжийг ногоон байгууламжийн зориулалтаар “Эм Энд Жи констракшн” ХХК-д Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 11.8 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Үүний дараа нэхэмжлэгч “Эм Энд Жи констракшн” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж, нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1155 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Эм Энд Жи констракшн” ХХК дээрх захирамжийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахад тус шүүхийн шүүгч О.Оюунгэрэл 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “… хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй…” гэх үндэслэл тогтоогдохгүй байхад дахин нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй” гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг хариуцагч нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус гэж үзсэн бол давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж засуулах боломжтой байсан. Гэвч нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын зүгээс уг шийдвэрт гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлж, олгох асуудлыг шийдвэрлүүлэх чиг үүрэгтэй газар биш, харин иргэн аж ахуй нэгжид хуульд заасны дагуу газар олгогдсон эсэх, иргэн аж ахуй нэгжид олгосон газрыг хүчингүй болгож байгаа захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцсэн эсэхийг иргэн, аж ахуй нэгжийн нэхэмжлэлийн дагуу хянадаг байгууллага юм.

Дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа нийслэлийн Засаг даргаас “Эм Энд Жи констракшн” ХХК-ийн газрын зориулалтыг орон сууцны зориулалт болгон өөрчилж, улмаар Хот байгуулалт хөгжлийн газрын дарга 2022 оны 01 дүгээр сард А/171111 архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, барилга барих зөвшөөрлийг олгосон байна.
Уг зөвшөөрөлтэй нь холбогдуулж “Онч шийдэл” ТББ-аас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, хянагдаж байгаа болно.
Иргэдэд тэнцвэртэй, үнэн зөв зүйтэй мэдээлэл олгох үүднээс уг тоймыг бичиж гаргав.

Бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж