Үений дурангийн мэс заслын багийн гишүүд Төрийн соёрхол хүртлээ

Үений дурангийн мэс заслын багийн гишүүд Төрийн соёрхол хүртлээ

Үений дурангийн мэс заслын багийн гишүүд Төрийн соёрхол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2023.07.07/ “Өвдөг, мөрний үений зөөлөн эдийн гэмтлийг дурангийн аргаар нөхөн сэргээх мэс заслын тусламж, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлд Монгол Улсын Төрийн соёрхол шагнал хүртээлээ.

Монгол Улсын анагаах ухааны салбарт гэмтэл согогийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан, оношилгоо, эмчилгээнд орчин үеийн арга, техник, технологийг амжилттай нэвтрүүлэн нутагшуулж, өвдөгний үений мэс заслын эмчилгээний үр дүнг шинэ түвшинд хүргэсэн Анагаахын шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэн, профессоруудын гүйцэтгэсэн үүргийг төр ийнхүү соёрхжээ.

Төрийн шагналыг Үений дурангийн мэс заслын багийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, багийн гишүүд болох Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ө.Өлзийбаатар, ГССҮТ-ийн дурангийн их эмч С.Батсүх, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе судал, үе сэргээх төвийн мэс заслын эмч Н.Энхтайван, ГССҮТ-ийн Үений мэс заслын тасгийн сувилагч Б.Жавзандулам нар гардлаа.

Тус баг нь 2012 оноос эхлэн ГССҮТ-ийн үйл ажиллагаанд өвдөгний үений дурангийн мэс заслын эмчилгээг нэвтрүүлсэн бөгөөд өдгөө улсын хэмжээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд нийт 10.000 гаруй хүнд өвдөгний үений дурангийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэн, Монгол Улсад амжилттай нутагшуулаад байна.

Үений дурангийн мэс заслыг нутагшуулснаар үен дотор хөнөөл багатай аргаар эмчилгээ үйлчилгээний үр дүнг гаргаж, судалгаа шинжилгээтэй ажиллах бүрэн боломжтой болсон. Үүнээс гадна тус мэс заслыг хийлгэхээр АНУ, Япон, Солонгос, Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг зорьж байсан иргэдийн урсгалыг татаж, эх орондоо дээрх мэс заслын эмчилгээг нэвтрүүлснээр эрүүл мэндийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм.

Улсын баяр наадмыг тохиолдуулан Төрийн соёрхол хүртсэн Үений дурангийн мэс заслын багийн гишүүддээ Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсанд нь баяр хүргэж, энэ өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлага, хамт олон нь халуун дотноор хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

ГССҮТ-ийн ахмад эмч С.Цэрэндорж Хүний гавьяат эмч цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-ийн ахмад эмч С.Цэрэндорж Монгол Улсын хүний гавьяат эмч цол хүртлээ.

ГССҮТ-ийг үүсгэн байгуулагчдын нэг тэрбээр Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт гэмтэл согогийн тусламж үйлчилгээ үзүүлэх 20 ортойгоор үйл ажиллагаа эхлүүлж, улмаар 120 ор бүхий гурван тасгаар өргөжин “Түлэнхийн сэдрэлтэй өвчтөн эмчлэх тасаг”-ийг нээж, хөгжлийн тухайн үе шатанд шинэ, шилдэг тэргүүний арга туршлагыг эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлэн ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай туршлагатай боловсон хүчин юм.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад эмч С.Цэрэндорж нь 2003 онд “Ясны хугарал, согогийг эмчлэх арга”, ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, доктор, академич, гавьяат эмч Г.А.Илазаровын арга аргачлалыг практикт нэвтрүүлсэн бөгөөд 2005 онд түлэгдлийн шарханд эрт үед арьс шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийж, Монголд шинээ нэвтрүүлсэн төдийгүй хөдөө орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээг сайжруулах анхны төслийг эхлүүлж эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургахад хувь нэмрээ оруулж ажилласан нь одоо ч үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-07 192.82.72.244

приусны мотор солихыг нутагшуулсан надад өгөөч

Avatar

Нэргүй 2023-07-07 213.87.153.182

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-07 66.181.160.111

Баяр хүргэе мундаг шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж