Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2023.07.07/ “Хурд” хамтлагийнхан Төрийн соёрхол хүртлээ. “Эх орон”, “Аавдаа би хайртай”, “Цэргийн бодол” зэрэг дууг туурвисны учир энэхүү төрийн эрхэм цолыг хүртээсэн байна.
Одоогоос есөн жилийн өмнө буюу 2014 оны долдугаар сарын 9-нд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хурд” хамтлагийн соло гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор шагнуулсан бол 2015 онд Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мөн зарлиг гаргаж, тус хамтлагийн ахлагч, хөгжимчин Д.Ганбаярыг Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнасан түүхтэй. Харин “Хурд” хамтлагийг байгуулагдсан цагаас нь төрмөл авъяасаараа амь оруулж яваа гоцлол дуучин Д.Төмөрцогийн хувьд бусдаасаа хамгийн түрүүнд буюу 2009 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн байдаг.
Холбоотой мэдээ