Боловсролын зээлийн сан/БЗС/-гийн захирал Д.Гардийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2023.07.06/ хэлэлцсэн байна.
Шүүх бүрэлдэхүүн прокуророос ирүүлсэн санал шүүх хуралдаанд оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Д.Гардид Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн албан үүргээ биелүүлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Холбоотой мэдээ