Архи уухгүй сар болоход юу өөрчлөгдөх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Архи уухгүй сар болоход юу өөрчлөгдөх вэ?

Сархад уухад хамгийн хэцүү хугацаа бол 5-7 цаг буюу голдуу хамгийн анхны хундага архи уух үе байдаг. Үүнийг физиологийн үүднээс тайлбарлах аргагүй. Энэ та үүнд дасал болсон гэсэн үг. Та олон жилийн турш ууж байгаа гэж бодъё. Эхний хундага бол таны хүсэн хүлээж байдаг зүйл. Гэвч танд ус шиг амтгүй  санагддаг. Уухгүй байна гэдэг тэвчихийн аргагүй. Таны хувьд зүсэм нимбэгтэй, содтой ус захиалах нь ичмээр хэрэг. Дараагийн хэцүү даваа бол 11 цаг. Та өдрийг арайхийн өнгөрөөсөн болохоор хатуухан юм уухыг гарцаагүй хүснэ. Үүний оронд зүгээр л юу ч хийлгүй  байж өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодно. Эсвэл нар жаргахыг харна. Гартаа хундагатай архи бариагүй л бол та уухгүй. Бусад хүмүүс санаа зовж эхэлнэ. Харин та хажуудаа архи тавьсан суугаа бол гарцаагүй ууна гэсэн үг. Энэ үед уувал бүх юм сайхан болох юм шиг санагддаг. Үнэн хэрэгтээ эсрэгээрээ шүү дээ. Та архийг хэтрүүлэн хэрэглэдэг зуршилтай болсон ч үүнийгээ өөрчилж чадна. Гэхдээ тийм шийдвэр гаргасан үеэс эхлээд эхний 11  хоног танд хамгийн хэцүү санагдах болно гэдгийг бодолцох хэрэгтэй. Магадгүй, танд бүх зүйл дордож, ямар ч ашиггүй юм шиг санагдана.

Танд уух ямар хэрэгтэй юм бэ? Бас уухгүй байх ямар шалтгаан байна гэж бодогдоно. Гэвч сарын дундуур таны бие сайжирч байгааг мэдэрнэ. Таны нойргүйдэх өвчин гэнэт алга болно. Таны зан ааш сайжирч, юмыг өөдрөгөөр хардаг болно. Хэрвээ та тамирчин бол спортод улам илүү амжилт гаргана. Үдэшлэг дээр хамгийн хөдөлгөөнтэй нэгэн байж, маргааш нь хоолойгоо сөөтөл дуулж ч мэднэ.Та ажилдаа шаргуу орж, дараа нь ядарснаа мэдрэхгүй. Орой нь гэр рүүгээ машинаар харих уу, үгүй юу гэж санаа зовохгүй. Энэ удаа урьдынхаас ч бөх унтаж амарна. Архи уугаагүй  бүтэн сар танд эерэг олон өөрчлөлт авчирна. Хамгийн гайхмаар зүйл бол энэ хугацаанд та жин огт хасахгүй. Бие дэх хлостериний хэмжээ багасах болно. Сүүлийн өдрүүдэд та дахин эхний хундагыг санаж магад.  Маргааш нь та уухгүй гэж шийднэ. Гэвч зарим хүмүүсийн хувьд  үүний дараа хуучин амьдралдаа маш хурдан эргэж орох нь  бий. Энэ тохиолдолд тэд богино хугацаанд  архинд улам гүн ордог. Энэ туршилт архинд орох нь хувь  хүний өөрийн сонголт гэдгийг харуулж байгаа юм.   
Бэлтгэсэн Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж