АНУ-ын Сангийн сайд Хятадад айлчилж байна

АНУ-ын Сангийн сайд Хятадад айлчилж байна

АНУ-ын Сангийн сайд Хятадад айлчилж байна

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Хятадад айлчилж байна. Тэрбээр дөрвөн өдрийн айлчлалаар өчигдөр Бээжинд газарджээ. Тэрбээр өнөөдөр Бээжингийн албаныхантай уулзаж, Хятадтай "эрүүл өрсөлдөөн"-тэй байх талаар хэлэлцжээ.

Хэдийгээр хоёр орны дунд зөрчил, өрсөлдөөн их байгаа ч  АНУ-д Хятадын өргөн хэрэглээний барааны эрэлт нэмэгдэж, АНУ-ын эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний Бээжингийн эрэлт нэмэгдсэнээр хоёр талын худалдаа өнгөрсөн онд 690 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоожээ.

АНУ-Хятадын худалдаа 2018 онд ерөнхийлөгч асан Дональд Трамп Хятадын 370 тэрбум ам.долларын импортын бараанд 25 хүртэлх хувийн татвар ногдуулсны дараа буурч байсан ч 2021 онд ковидын дараах сэргэлтийн үеэр сэргэж эхэлсэн. Гэвч энэ жил  хоёр талын худалдааны урсгал тавдугаар сард 52 тэрбум ам.доллар буюу 2022 оны эхний таван сарынхаас 18 хувиар буурсан байна. Энэ нь Хятадаас АНУ-д хийх экспорт 24 хувиар буурсантай холбоотой бол АНУ-аас Хятад руу хийсэн экспорт тавдугаар сар хүртэл 3.5 хувиар өссөн байна.

Хятад, АНУ-ын худалдаанд сүүлийн хэдэн жилд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, Бээжин нь нисэх онгоц, машин техник худалдан авахаас татгалзаж, хөдөө аж ахуйн бараа, эрчим хүч, хагас дамжуулагч, чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортыг нэмэгдүүлжээ. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

China, not America, rules the world. 2023-07-07 192.82.74.175

China, not America, rules the world.

Avatar

Зочин 2023-07-07 66.181.190.37

Сайд ч гэж дээ. АНУ-ын чавганц Хятадад аялаж байна гэж хэлбэл зохино.

Avatar

Зочин 2023-07-07 103.57.95.252

Хятадыг өөрийн гол дайсан гэж дэлхий нийтэд зарлана. Эдийн засгийг нь сүйрүүлэх ажиллагааг илт явуулн.Энэ орныг устгахыг хичээж бүлэглэн дайсагнана. Тэгсэн атлаа өндөр албаныхан айлчлана. Улс төрийн бодлого гэгч үнэхээр ойлгомжгүй эд.

Avatar

Нэргүй 2023-07-07 213.87.153.182

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-07-07 103.212.116.146

Ийм асуудлаар худалдааны сайд нар нь уулзмаар юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж