АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен Хятадад айлчилж байна. Тэрбээр дөрвөн өдрийн айлчлалаар өчигдөр Бээжинд газарджээ. Тэрбээр өнөөдөр Бээжингийн албаныхантай уулзаж, Хятадтай "эрүүл өрсөлдөөн"-тэй байх талаар хэлэлцжээ.
Хэдийгээр хоёр орны дунд зөрчил, өрсөлдөөн их байгаа ч АНУ-д Хятадын өргөн хэрэглээний барааны эрэлт нэмэгдэж, АНУ-ын эрчим хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний Бээжингийн эрэлт нэмэгдсэнээр хоёр талын худалдаа өнгөрсөн онд 690 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоожээ.
АНУ-Хятадын худалдаа 2018 онд ерөнхийлөгч асан Дональд Трамп Хятадын 370 тэрбум ам.долларын импортын бараанд 25 хүртэлх хувийн татвар ногдуулсны дараа буурч байсан ч 2021 онд ковидын дараах сэргэлтийн үеэр сэргэж эхэлсэн. Гэвч энэ жил хоёр талын худалдааны урсгал тавдугаар сард 52 тэрбум ам.доллар буюу 2022 оны эхний таван сарынхаас 18 хувиар буурсан байна. Энэ нь Хятадаас АНУ-д хийх экспорт 24 хувиар буурсантай холбоотой бол АНУ-аас Хятад руу хийсэн экспорт тавдугаар сар хүртэл 3.5 хувиар өссөн байна.
Хятад, АНУ-ын худалдаанд сүүлийн хэдэн жилд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч, Бээжин нь нисэх онгоц, машин техник худалдан авахаас татгалзаж, хөдөө аж ахуйн бараа, эрчим хүч, хагас дамжуулагч, чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортыг нэмэгдүүлжээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ