Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг сунгав

Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг сунгав

Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг сунгав

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2023.07.06/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай Нийслэлийн прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцээд, хүлээн авч шийдвэрлэжээ. Тодруулбал, яллагдагч Б.Ганхуягийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан … “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгах”… гэж зааснаар мөн түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв гэжээ.

Б.Ганхуягийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-07 202.9.40.187

barigdsan ni Ganhuyg bolohoos Mongoloor l nwg avilgach hulgaich nar bna ted bvgd undur alban tushaaltai bdag tegeheer alban tushaaktai hvn bvhniig shorond hiigeed shalgahad bvgd barigdana

Avatar

Хуншгүй эр 2023-07-07 150.129.141.253

Ганхуяг бол хүний тус мэддэггүй, дээшээ их доль, хулгайч сэтгэхүйтэй эр байсан. Тэр бүхний гороо амсах юм даа. Гол нь хөрөнгийг нь хурааж улсыг хохиролгүй болгомоор. Хэчнээн хураасан ч цаана нь хулгайлсан асар их хөрөнгө үлдэнэ дээ. Аймаар их хулгайлсан шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-07-07 213.87.153.182

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-07 66.181.187.165

Заалт нь ч уг нь яг л даа

Avatar

Нэргүй 2023-07-07 202.131.225.242

ЭТТ ХК-ийн гүйцэтгэх удирдлагыг дээд тал нь 2 жил хийгээд сайн дураараа зайлах хэрэгтэй байдаг юм ш дээ. Тэгэхэд чинь шуналтаад хэмжээгүй эрхт хаан мэт авирлаад байсан юм л даа. Өсөхийн өлөнгөө дараагүй юм үзээгүй улс өөрсдийгөө өөрсдөө л алж байгаа юм шдээ. Ганхуягийн улс төрийн каррерь дууссан. Үүнээс хойш түүнээс цааш ард түмний нүдэнд зүгээр л нэг нүүрсний хулгайч.

Avatar

Нэргүй 2023-07-07 202.9.40.225

нүүрсний мафи Ганхуяг,Аюурсайхан 2-оор л туг дахих гээд арга саам хайгаад б.на д.Нүүрс бол манай орны хөгжлийн нэг гарц юш. Иймд мөнгөн дүнгээр бүх хохирлыг яс төлүүлж тооцно ш.Шоронд хорихгүй байж болно.Гагцхүү хулгайч этгээд кармаа хоосон, орох оронгүй л үлдэх ёстой.Тэр хүний амьд явах эрх нь энэ хүмүүсийн боломжийг хулгайлсантай тэнцэх ёстой.

Avatar

Нэргүй 2023-07-07 64.119.25.80

Бүх том жижиг нүүрсчдээр ХОХИРЛЫГ БҮРЭН БАРАГДУУл хамгийн гол нь хохирлыг барагдуулах хэрэгтэй ! Тэгээд хуулинд заалттай байгаа хугацаагаараа аавындаа сууцгаана биз ээ !!!

Avatar

Нэргүй 2023-07-07 43.242.243.110

Яахнавдээ бусад нь яахийн

Avatar

Нэргүй 2023-07-07 202.179.25.93

Hurungiin huragaad olnii umnu buudah heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж