Х.Ганхуяг: Татвар төлөгчид малчдын НДШ-ийг төлөх боллоо

Хуучирсан мэдээ: 2023.07.07-нд нийтлэгдсэн

Х.Ганхуяг: Татвар төлөгчид малчдын НДШ-ийг төлөх боллоо

Х.Ганхуяг: Татвар төлөгчид малчдын НДШ-ийг төлөх боллоо

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төсөлд “Малчдын Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс даана” гэсэн заалт тусгагдсаныг УИХ-аар дэмжин, баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр /2023.07.07/ байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “"Чоно борооноор гэгч боллоо. УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр хаах гэж байна. Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг намрын чуулган хүртэл хойшлуулна гэж байсан ч сая баталчихлаа. Энэ хуульд өмнө нь байр сууриа илэрхийлж байсан асуудал орчихлоо. Бид өнөөдрөөс эхлэн малчдын НДШ-ийн 50 хувийг төлөхөөр боллоо. Татвар төлөгч хүн бүр улсад төлж байгаа татвараасаа малчдын НДШ-ийн 50 хувийг төлнө гэсэн үг.НДШ одоо 20 хувь байгаа ч цаашид 24, 25 хувь болж өсөхгүй гэх баталгаагүй.  Иргэддээ энэ заалтыг эсэргүүцэхийг уриалж байна. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавих боломжтой. Хэрвээ Ерөнхийлөгч рориг тавихгүй бол миний хувьд хуулийн энэ заалтаар Үндсэн хуулийн Цэцэд хандана” гэлээ.

Улсын хэмээнд 220 мянга гаруй малчин байдаг бөгөөд 25 хувь нь НДШ төлдөг гэсэн судалгааг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас гаргасан байдаг. Иймээс дээрх төсөлд "малчин сайн дураараа НДШ төлбөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 50 хувийг нь төрөөс даана" гэх заалт тусгасан байсан нь татвар төлөгчдөөс өнгөрсөн хугацаанд олон шүүмжлэл сонссон. Гэвч эрх баригчид шүүмжлэлийг хүлээн авалгүй, хаврын чуулганыг хаахын өмнөхөн ийн баталлаа. Хуульд таван жил дараалан малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс даахаар тусгасан бөгөөд улсын төсвөөс  жил бүр 25 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж