Дэлхийн тэргүүн баян хоёр хүний дунд маргаан үүсэв

Дэлхийн тэргүүн баян хоёр хүний дунд маргаан үүсэв

Дэлхийн тэргүүн баян хоёр хүний дунд маргаан үүсэв

Марк Цукербергийн үүсгэн байгуулсан Мета компаниас "Threads" гэх шинэ аппликейшн гаргахаар болсонд Твиттерийн шинэ эзэн дургүйцжээ. "Семафор" сайтын мэдээлснээр, Элон Маск энэ хэргээс болж "Мета" компанийг шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн байна. Тодруулбал, Мета компани нь шинэ аппликейшныхаа хөгжүүлэлтэд Твиттерээс халагдсан ажилчдыг авч ажиллуулж, худалдааны нууц болон оюуны өмчийг хууль бусаар завшсан гэж буруутгасан байна. 

Твиттер оюуны өмчийн эрхээ чанд мөрдүүлэхээр зорьж байгаа бөгөөд Метагаас Твиттерийн худалдааны нууц болон бусад өндөр нууц мэдээллийг ашиглахаа зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна. Твиттер нь өөрийн оюуны өмчийг Мета цаашид хадгалах, задруулах, ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд хуулийн дагуу арга хэмжээ авна" гэж  Элон Маскийн хувийн өмгөөлөгч Алекс Спиро мэдэгджээ.

Твиттерийн толгой компани болох Икс корпорацийн нэрийн өмнөөс ажиллаж буй Алекс Спиро мэдэгдэлдээ, Мета өнгөрсөн жилийн хугацаанд Твиттерийн хэдэн арван хуучин ажилчныг ажилд авсан гэв. Тэднийг ажилд авсан нь "Твиттерийн худалдааны нууц болон бусад оюуны өмчийг ашиглан "Threads" аппликейшны програмын хөгжүүлэлтийг хурдасгах зорилготой" гэж мэдэгджээ. Энэ нь муж улсын болон холбооны хууль тогтоомж, түүнчлэн тэдгээр ажилчдын хуучин ажил олгогчийн өмнө хүлээсэн үүргийг зөрчсөн гэж үзэж байна.

Харин Метагийн зүгээс түүний мэдэгдлийг үгүйсгэж, "Threads инженерийн багийн хэн ч Твиттерийн хуучин ажилтан биш" гэдгийг компанийн харилцаа холбооны захирал Энди Стоун мэдэгджээ.

Одоогоор Threads-ийн хэрэглэгчид Инстаграм профайлаа ашиглан аппликейшнд бүртгүүлэх шаардлагатай байна. Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг хэлэхдээ, Пүрэв гарагийн өглөө гэхэд 30 сая хүн "Threads"-д нэгдсэн гэв.

ЭХ СУРВАЛЖ: YAHOO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-07 124.158.64.70

Цукерберг hari garigiin etgeed

Avatar

Элон Маск 2023-07-07 202.55.188.89

марк Цукерберг угаасаа хулгайч гоной ссддда л даа

Avatar

Нэргүй 2023-07-07 213.87.153.182

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Бадарч тахар 2023-07-07 66.181.191.71

Хоёр балай хоорондоо зодолдооч ! зодолдох тулалдах бэлтгэлээ хийж байна гээд л балайраад байсан биз дэ !

Avatar

Нэргүй 2023-07-07 202.9.40.107

Чи балайнуудын юмыг хэргэлдэг байж дуугай байгаач орк оо . Зайлуул даа зодолдоно нтр гэсэн худал мэдээлэлд нь итгээд байгаа юм уу мал юма

Avatar

Хохо 2023-07-07 43.242.243.110

Чи битгий яс хаяад байлдаа кк

Avatar

Нэргүй 2023-07-07 67.173.67.188

Manai 2 zaki-giin dund yas hayah ni uu chi huuhai.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж