Шүүхээс С.Батдөлд 12 жилийн хорих ял оноожээ

Шүүхээс С.Батдөлд 12 жилийн хорих ял оноожээ

Шүүхээс С.Батдөлд 12 жилийн хорих ял оноожээ

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Батдөлд 12 жилийн хорих ял оноожээ.  Шүүх хурал өчигдөр /2023.07.06/ болсон юм байна.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрт цагдаагийн газраас нэгжлэг хийхэд  7 тэрбум төгрөг бэлнээр хураагдсан юм.

Энэ хэрэгт С.Батдөл болон түүний төрсөн ах С.Баттулга нарын долоон хүнийг холбогдуулан шалгаж шүүхээр гэм бурууг шүүсэн. Шүүхээс С.Баттулгад 3 жилийн хорих ял оноосон бол бусад шүүгдэгчдийг авлига өгсөн үндэслэлээр торгосон юм байна. Мөн С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь гэрээс олдсон бэлэн мөнгө зэргийг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Сануулахад, өнгөрсөн зургадугаар сарын 30-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаан товлогдсон байсан юм. Гэвч С.Батдөл нь тус шүүх хурал эхлэхэд өмгөөлөгч С.Мөнхтулгаас татгалзаж, өвчтэй гэх тайлбар ирүүлэн шүүх хуралд ирээгүй өмгөөлөгч Д.Амаржаргалтай оролцох хүсэлт гаргаснаар уг шүүх хурлыг долдугаар сарын 6-нд товлосон байсан нь ийнхүү болж, шийдвэрээ гаргажээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-07-07 103.212.119.134

Ах дүү хоерт 7 долоон тэрвум төгрөг бас үл хөдлөх хөрөнгийг 5-хан хүн өгсөн болж бна уу, бас цаад эзэдтэй цавчсан мөнгө багагүй байгаа шүүх үнэн ялзарчээ.

Avatar

Нэргүй 2023-07-07 202.9.40.203

Ард нь байдаг хүмүүс нь яах вээээ

Avatar

Нэргүй 2023-07-07 124.158.69.153

Бусад хам хэрэгүүд нь хайцын. Дээр нь ажиллуулж бсан. Энэ хүүхэд утсан кукло. Нөгөө үзүүр атгаж суугаа мөнгөний жинхэнэ эзэд, найруулагч нар нь

Avatar

Нэргүй 2023-07-07 103.26.193.26

бүх хэргийг ганцаараа үүрчээ.Ам.. авгай яасан Хэ.. дарга яасан бусад холбогдох дарга нар яасан бэ….. шүүгч нар ам руугаа ногоон чихүүлж хахаж үхлээ юу.цаад эздийг нь ол.

Avatar

Нэргүй 2023-07-07 202.55.188.42

Арай бага ял уу 1 жил 1тэр бум төгрөг олохгүй шүү

Avatar

Нэргүй 2023-07-07 94.191.136.249

Goe

Avatar

Нэргүй 2023-07-07 213.87.153.182

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-07 59.153.115.165

Энэ баасыг бүх насаар нь хорих ёстой.

Avatar

Нэргүй 2023-07-07 103.212.116.19

ГОЛ НЬ ХӨШИГНИЙ АРД НУУГДАЖ БУЙ НУУЦ НОЁНТНУУДЫН ТАЛААР ЮУ Ч ГАРГАЖ ИРСЭНГҮЙ.

Avatar

Нэргүй 2023-07-07 64.119.25.80

Энэ эргүүгийн хийсэн хэрэг гэж юу байхав дээ, урагшгүй лүд ах дүүгээ чирээд, дарга нарынхаа өмнөөс удам судра араа шоронгийн тав болох ч гэж дээ ! Энэний дарга авгай, тэрний дээдэх дарга, сайд, мөн АТГ-ын дарга нтр-ийн л хийсэн хэрэг, идсэн, цавчсан мөнгө шүү дээ !
Манай хуулийхан гэж нэг иймэрхүү л булай булхайнууд болчоод бна ш дээ !!!

Avatar

Баяр жаргал 2023-07-07 202.126.88.113

Олон хүмүүсийн хөдөлмөр,амьдралыг булаасан энэ хүн авах ёстой шийтгэлээ хүртжээ.

Avatar

Нэргүй 2023-07-07 192.82.91.2

давах дээр ах эгч нараа барьж өгөх байхаа гайгүй хэрэг гээд байсан хэцүүл юм болжээ

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2023-07-07 202.131.244.210

Төрийн өмч гэж байхаа болсон болохоор ийм их мөнгө идээд байхад 12 хон жил жүжиг шүү? Шүүгчдээ өмнөх 60 70 аад онд насаар нь тэгээд хамаатан садангуудыг төрийн албанаас чөлөөлдөг байжээ. залуу хүүхэдэд энэ ял юу чбиш шүү? ард түмэн дургүйцэж байна амандаа үхээсэй л гэж байна

Avatar

Зочин 2023-07-07 66.181.161.20

Иргэд, улсад учруулсан хохирол юу болов? Энэ сайхан хүүр ч яахэв хэдэн жилийн дараа гараад ирнэ. Авилгач авилгачдаа хайртай. Хулгайч хулгайчаа татна. Дор нь суллана даа, харин ч нэг.

Avatar

Нэргүй 2023-07-07 103.26.195.100

эр хүн ахтайгаа "ах нарыгаа" даагаад гарчээ. эр хүний цусыг нь шүүх үнэлсэн байна

Avatar

Зочин 2023-07-07 192.82.73.225

Иймэрхүү новшнуудбг насаар хориочэээ

Avatar

Нэргүй 2023-07-07 202.21.107.46

ачаа тээврээс болж монголд хамаг юмны үнэ өссөн шүү харин ч бага байна

Avatar

Нэргүй 2023-07-07 66.181.160.82

Ялыг бууруулж болохгүйээ мөнхэрдэнэ гэж амьсгаагын ялыг бууруулаад байхын

Avatar

Нэргүй 2023-07-07 202.9.40.203

Ард нь байдаг хүмүүс нь яах вээээ

Avatar

zochin 2023-07-07 192.82.83.35

yori n barigdsan mongo n xuraaxaas gadna baiga bux ul xodlox xorongo n davxar xuraadag baix xeregtei.. barigdsan l ter bolxoos barigdaagui ochnoon mongo xiisen bga . yori bux xorongi n xuraadag boljiij bagasan avilga.

Avatar

Нэргүй 2023-07-07 202.55.188.89

арай л бага ял оноожээ ард насаар нь төрийн албанд ажиллуулахгүй 20 жил өгөх байсан

Avatar

Зочин 2023-07-07 66.181.160.110

Эр хүн олзонд эрвээхэй дөлөнд гэдэг л болж дээ …Чанга ч авхуулж..12 жилийн дараа ГӨЛӨӨГ ч гэх амьтангүй болсон байх байхдаа … Мөрөөрөө ажлаа хийгээд л сажлаж явсан бол …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж