Хурандаа Д.Нянтайсүрэнгийн хөшөөнд цэцэг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2010.08.29-нд нийтлэгдсэн

Хурандаа Д.Нянтайсүрэнгийн хөшөөнд цэцэг өргөлөө

Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд хотноо үргэлжилж байна.  Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Л.Болд, тус яамны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд оролцож байгаа аж. Мөн 1945 оны эх орноо чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчид болон орон нутгийн иргэд уг арга хэмжэнд оролцож байна. Өглөө ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, хурандаа Д.Нянтайсүрэнгийн хөшөөнд цэцэг өргөжээ.

Яг одоо баярын хурал үргэлжилж байгаа ба бүх цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал чуулгын тоглолтоор өндөрлөх юм байна. Түүнчлэн энэ үеэр аймаг, цэргийн цотой 64 бөхийн барилдаан болж байгаа ба 18 цагаас  Чөлөөлөх дайны ойн баярын арга хэмжээний хаалтын ёслол болох аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж