Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнахаар болсон байна. Тухайлбал, Хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулахаар болсон байна. Мөн "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаахаар болжээ.
Ч.Дэлгэрцэцэгийн тухайд урлагийн салбарт 23 жил ажилласан бөгөөд өнгөрсөн 2022 онд долоо дахь бие даасан "Degi 22: Music Visual Concert" нэртэйгээр толилуулсан билээ.
Тэрбээр, Хийл хөгжимд зориулан бүтээл хийгдэх нь нэн ховордож, хийл хөгжмийг сонсож таашаах ойлголт нийгэмд үгүй болж байсан 2000-аад оноос эхлэн тэр хуучны сонгодог аяз болох “Хэнтийн өндөр ууланд”, “Үлэмжийн чанар”, “Уран хас”-ын вальс, “Сэтгэлийн эгшиг”, “Жалам хар” бүтээлүүдийг шинэ маягаар найруулан үзэгчдэд хүргэж байсан.
Харин "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах 31 жил урлагийн салбарт ажиллаж байгаа бөгөөд тус хамтлаг 1992 онд үүсгэн байгуулагдаж байв.
Монголын реп техно хөгжмийн амьд домог гэгддэг тус хамтлагийн дуучин төрийн дээд одон мщдалиар энгэрээ мялаах шуумаар олон хүн халуун баяр хүргэж байна.
Холбоотой мэдээ