Сэлэнгэд аврах ажиллагаанд оролцож байсан иргэн үерт энджээ

Сэлэнгэд аврах ажиллагаанд оролцож байсан иргэн үерт энджээ

Сэлэнгэд аврах ажиллагаанд оролцож байсан иргэн үерт энджээ
Сэлэнгэ аймгийн Мандал суманд өчигдөр /2023.07.06/ аврах ажиллагаанд явж байсан иргэн Зил-131 маркийн авто машинтайгаа 64-ийн модон гүүрээр гарч байгаад унан эндсэн харамсалтай үйл явдал болсон байна.
Одоогоор цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж мэдээллээ.
Тус мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой холбогдож тодруулахад "Аймгийн онцгой комисс үерийн бүсүүдэд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ талаар мэдээллийг одоо өгөх боломжгүй.
Сэлэнгийн онцгой комисс 10:30 цагаас хуралдаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, шуурхай арга хэмжээ авна" гэлээ.
АОК БАЯНГОЛ, МАНДАЛ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Тус аймгийн онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр "Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Г.Батсүхээр ахлуулсан тус газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн удирдлагууд, багийн Засаг дарга, ЭМТ, Цагдаагийн алба хаагчид үерт өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэн ажиллаж байна. Үргэлжлүүлэн аймгийн Засаг дарга Мандал суманд ажиллаж байна. Мандал сумын Хараа голын жижиг гүүрэнд нуралт үүссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан байгаа.
Одоогийн байдлаар Хараа голын гүүрийг сэргээн засах зорилгоор Бороо Гоулд компаниас 10-н Хово том чулууг ачуулж байна. 09:00 цагаас эхлэн бүх хөдөлгөөний бүрэн хаах тул иргэд та бүхэн албан хаагчдын ажилд хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллахыг уриалж байна.
Гүүрийг өнөөдөр засварлаж, замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна" гэв.
Бид мэдээллийг тодруулан, дэлгэрэнгүй хүргэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-07 213.87.153.182

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-07-07 202.21.127.168

Сэлэнгийн засаг даргаа, хүн үхчихсэн байна, та ямар шуурхай арга хэмжээ авна гэж эргүүтээд байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж