Шведэд Коран судрыг шатаахыг хориглосон хууль гаргаж магадгүй

Шведэд Коран судрыг шатаахыг хориглосон хууль гаргаж магадгүй

Шведэд Коран судрыг шатаахыг хориглосон хууль гаргаж магадгүй

Швед улсын засгийн газраас ардчиллын үнэт зүйл болох үг хэлэх эрх чөлөөг хамгаалахыг хичээж байгаа ч исламын шашны Коран судрыг шатаасан удаа дараагийн эсэргүүцлийн улмаас гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, Шведэд Коран судрыг шатаасан үйлдэлд дургүйцэн Иран улсаас Элчин сайдаа илгээхгүй түдгэлзсэн байгаа бол НАТО-д элсэх асуудлыг нь Турк улсаас саатуулаад байгаа юм.

Иймээс Шведийн хууль зүйн сайдын зүгээс Коран судар болон бусад шашны ариун номыг шатаахыг хориглосон хууль гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Иракаас дүрвэн ирж Шведэд суурьшсан нэгэн эрэгтэй өнгөрсөн долоо хоногт Стокгольм хотын сүмийн гадна Коран судрыг шатаасан нь исламын ертөнц даяар эсэргүүцлийг дагуулж, Ромын пап лам ч шүүмжилсэн. Үүнээс өмнө ч үзэл бодлоо илэрхийлэхээр жагссан жагсагчид Коран судрыг урах, шатаах зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан бөгөөд энэ нь Шведийн аюулгүй байдалд сөргөөх нөлөөлөх үр дүнд хүргэх боломжтойг албаныхан анхааруулжээ.

Коран судрыг шатаах тухай мэдэгдсэн хэд хэдэн жагсаалыг Шведийн хууль хяналтынхан зөвшөөрлийг нь цуцалсан ч шүүхээс үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хаагдуулсан гэж үзсэн тул цагдаагийнхан арга хэмжээ авч чадаагүй байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-07 213.87.153.182

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-07 124.158.71.17

зөв коран судар бодит үнэнийг гуйвуулж хүний оюун ухааныг төөрөгдүүлсэн коран судар худал хуурмаг үнэнийг гуйвуулсан гэдэг шинжлэх ухааны танин мэдэхүйн ухаанаар нотлогдсон зүйл. Удахгүй бүх зүйлийн үнэн илчлэгдэх болно. Тэр цагт дэлхий нийтийн шашин бурханы үзэл санаа өөрчлөгдөх болно

Avatar

Нэргүй 2023-07-07 216.38.195.74

dyyriaml tsaas##;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж