Лукашенко: Би Европын сүүлчийн дарангуйлагч биш

Хуучирсан мэдээ: 2023.07.07-нд нийтлэгдсэн

Лукашенко: Би Европын сүүлчийн дарангуйлагч биш

Лукашенко: Би Европын сүүлчийн дарангуйлагч биш

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенког Европын сүүлчийн дарангуйлагч гэх болсон. Тэгвэл тэрбээр өчигдөр үүнд тайлбар хийжээ. Тэрбээр "би дарангуйлагч биш. Дарангуйлагч байсан ч Европын сүүлчийнх лав биш" гэсэн байна. Өдгөө 68 настай Лукашенко  1994 оноос хойш Беларусийг төмөр нударгаар удирдаж байгаа бөгөөд 2012 онд Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа Европын сүүлчийн дарангуйлагч хэмээн алдаршсан гэдгээ дурссан юм. Харин өчигдөр "Reuters" агентлагийн сэтгүүлч түүнээс  энэ талаар асуухад Лукашенко уучлал гуйхыг шаарджээ. Түүнчлэн Лукашенко хэлэхдээ, "Би энэ суудалд байх эсэхээ шийдээгүй. Ард түмэн энэ албыг надад даалгасан" гэсэн байна.

Лукашенкогийн өрсөлдөгчид, ихэнх нь одоо гадаадад байгаа бөгөөд түүнийг сонгуулийг будлиантуулж, Беларусийн бүрэн эрхт байдлыг Лукашенкогийн "ах" гэж нэрлэдэг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хүлээлгэн өгсөн гэж эсэргүүцдэг. Харин дэмжигчид нь түүнийг 1991 онд ЗХУ задран унасны дараах олон жилийн үймээн самууныг даван Беларусийг удирдан чиглүүлсэн хэмээдэг байна. 

Лукашенко ярилцлагдаа, 29 жилийн өмнө түүнийг Засгийн эрхэнд гарч байхад шоронд хоригдож буй хоригдлуудын тоо 50 мянга байсан нь өдгөө 22 мянга хүрэхгүй болж буурсан гэв.  Мөн өөрийг нь хэн нэгэн суудлаас нь зайлуулбал Беларусийн ирээдүй хэрхэхэд санаа зовнидог гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж