Нийслэлд орсон олон хоногийн борооны улмаас зургаан дүүрэгт гамшгийн нөхцөл байдал үүсч, Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ.
“Туул гол дагуу газар олгосон албан тушаалтнуудад хариуцлага ярих ёстой”
Нийслэлийн онцгой комиссоос үерийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр /2023.07.07/ 13.00 цагт мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Үерт өртөж болзошгүй эрсдэлтэй бүсүүдээс тухайлбал, Сүхбаатар дүүргээс 52 иргэнийг, Чингэлтэй дүүргээс 53 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд далан босгосноор аюулгүй болгож, хамгаалалт хийж чадсан.
Ер нь энэ бүх асуудал нь 1990 оны сүүл 2000 оны эх рүү Туул голын орчимд газар олгосноос үүүдэлтэй. Энэ шийдвэрийг гаргасан тухайн үеийн албан тушаалтнуудтай хариуцлага ярих ёстой. Мэдсээр байж ийм эрсдэлтэй бүсэд барилга барьж, хүмүүсийн эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулсан аж ахуй нэгж дээр ч хариуцлага ярих ёстой. 30 жилийн хугацаанд гарсан алдаа завхралыг гурван сарын хугацаанд байтугай гурван жилийн хугацаанд засахаар ажиллаад ч амжихгүй байна.
Сэлбэ гол дахин үерлэхгүй гэх баталгаа байхгүй. Амь наана там цаана ажиллаж байхад улс төр хийж болохгүй. Хүмүүсийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахаар ажиллаж байхад улс төр хийж байгаад хэлэх ч үг алга. 24 цагаар хууль хүчнийхэн, цэргийн байгууллага, нийслэлийн төрийн захиргааныхан ажиллаж байна" гэв.
Туул голын түвшин хэвийн, нэмэгдээгүй хоножээ
Үерийн улмаас зургаан дүүргийн зарим хороо болох Замын цагдаагийн ерөнхий газар, S Outlet худалдааны төвийн орчмоор айл өрх, аж ахуй нэгжүүд усанд автсан, мөн Алтай хотхон орчим үерт автах эрсдэлтэй байсан билээ. Тэгвэл усны түвшин багасч, зарим газруудад далан, хамгаалалтыг бэхжүүлэн ажиллажээ. Тухайлбал,
- Хан-Уул дүүргийн 3-р хороо Тэлмэн хотхоны хойд тал Алтай хотхон руу ордог гүүрний орчмын усны түвшин буусан байна.
- Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ долоодугаар сарын 6-нд гурван байршил буюу Энхтайваны нүхэн гарц, 19-р хороолол “Эрэл”-ийн байр, Баянмонгол хорооллын нүхэн гарцад 110 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.
- Энэ үеэр шуудайтай элсээр далан босгож, Энхтайваны нүхэн гарц хэсгийн авто замын 3200 шоо метр /м3/ ус, Баянмонгол хорооллын нүхэн гарц хэсэгт усны помпоор 12 цагийн турш 3600 шоо метр ус соруулав.
- Мөн 19-р хороолол “Эрэл”-ийн байр орчимд байрлах гаргалгаа хоолойг шороогоор дарж, ойр орчмын хотхон руу ус орох эрсдэлийг багасгаж, усанд автсан байрны хэсэгт шуудуутай элсээр хашлага хийх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.
Мөн үргэлжилсэн орсон борооны улмаас Туул гол үеэрлэх эрсдэлтэйг албаныхан анхааруулсан билээ. Тэгвэл Туул голын түвшин хэвийн, нэмэгдээгүй хоножээ. Өчигдөр орой Тэрэлж голын түвшин 282 байсан бол глөө 06.00 цагт 254 болж буусан байна. Нийт том жижиг нийлсэн 18 байршилд сэтлэлт хийж, нийт 4,828 ажилтан, алба хаагч 403 техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 18 байршилд Нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 4,828 ажилтан, алба хаагч 403 техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна
Мөн үргэлжилсэн орсон борооны улмаас Туул гол орчим үеэрлэх эрсдэлтэй байгааг албаныхан анхааруулж байна.
52 мянган хэрэглэгчийн тогийг тасалж, 33 мянгыг нь сэргээжээ
Шуурхай ажиллагааны хүрээнд өнөөдөр /2023.07.07/ өглөөний 08.00 цагийн байдлаар хотын төвийн 5 дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 401 дэд өртөөнд холбогдсон 18690 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байдалтай байна.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн долдугаар сарын 5-7-ны өдрийн 06:00 цагийн хооронд нийт 1094 дэд өртөө, 52071 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн цахилгаан хүчдэлээс тасалж, 694 дэд өртөө, 33421 хэрэглэгчийн хэрэглээг сэргээгээд байна.
Цаашдаа ус татарч, аюулгүй байдал нь хангагдсан байршлуудыг хүчдэлд залгахад бэлэн байдалд ажиллаж байна. Одоогийн байдлаар хүчдэлээс салгагдсан байршлуудыг тоймловол Сэлбэ, Улиастай, Дунд голын ай сав газрууд байна. Цаашдаа Туул голын ойр орчим нь эрсдэлтэй байдалд байна.
Томоохон хүрээний таслалтуудын байршил:
- ЧД, СБД-ийн Зуслангийн чиглэл, Хандгайт, Санзай, Хуурай мухар, Гүнт, Шадивлингийн зарим, Салхитын зарим хэсгээр;
- БЗД-ийн 43-р хороо Натур, С-Оутлетс, 10, 23-р хороо Улиастай голын ай сав дагуу, 34-р хороо Шархад, Эрдэнэтолгой орчмоор;
- СБД-ийн 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар, Коёото 32-35-р байр орчмоор;
- ХУД-ийн 3-р хороо Гэрэлт өргөө хотхон, Дэлгэрэх хотхон, 4-р хороо Ирээдүй хороолол орчмоор;
- СХД-ийн 9-р хороо Малчины гудамжууд, 26-р хороо Баянбулагийн гудамжууд орчмоор.
УБЦТС ТӨХК нь нийслэлд үер усны гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд долдугаар сарын 6-ны 20.00 цагаас долдугаар сарын 7-ны 08.00 цаг хүртэлх ээлжинд 201 ажилтан, 8 механизм, 33 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Зочин 2023-07-07 103.57.94.219
“СЭЛБЭ ГОЛ ДАГУУ ГАЗАР ОЛГОСОН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ”
Зочин 2023-07-07 202.9.46.72
Дийлэхгүй байж яриад яахав дээ
Иргэн 2023-07-07 202.126.89.166
Монголчууд: би болж байвал бусад нь хамаагүй гэдэг зарчимаасаа салах цаг болсон!
Зочин 2023-07-07 43.242.243.110
Uneen bugd l uheh ged ajillaj baina kk
Иргэн 2023-07-07 202.126.89.235
Барилга босгосон компани, хүлээж авсан комисс, худалдаж авсан иргэд бүгд хариуцлага хүлээх болно. Өнөөдрийн хамгийн тод жишээ: Туркийн газар хөдлөлт! Муу ёр зүгнээгүй. Бодит байдал. Барилгын чанарт хариуцлага нэхэх, стандарт өндөржүүлэхгүй бол шинэ бүхбарилгууд асуудалтай!
Иргэн 2023-07-07 202.126.89.235
Өнөө цагийн монголчуудын хүн чанар, соёл, сахилга бат олон зүйл дээр унав. Бороо авлигын хороололуудыг шалгав. Асуудал байхгүй, төр нь, иргэд нь муу дүн авлаа. Одоо газар хөдлөлт бүх шинэ цагийн барилгын чанарыг шалгандаа. Хэрэглэж байгаа арматур, цемент бүгд нүд хуурах төдий. Хотын ерөнхий олон жилийн төлөвлөгөөгөөр газар хөдлөлтийн идэвхтэй бүс учраас өндөр байшин барьж болохгүй гэж олон жилийн өмнөөс гадаадын мэргэжилтнүүд уламжилсан байдаг. Бурхан бидний шуналын өршөө.
Монгол хүн 2023-07-07 202.55.188.37
энэ бүх бузар гамшгийн эхийг Мие Энхболд гэгч авилгач тавьж цэцэглүүлээд өөрөө тэрбумтан болсон, тэр мөнгөөрөө авилгадаж бүр ЗГ толгойлон үндэсэнтийг мөхлийн эрмэгт аваачсан. Ял асуух болсон
Зочин 2023-07-07 139.5.216.19
Баахан ярьж бүлтэрчихээд дараа нь мэдэхгүй болоод манараад байв даа бас худ бой шүү
Зочин 2023-07-07 213.87.153.182
>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-07-07 66.181.160.111
Эхнээс нь бүгдийг нь нураа худлаа ярьраас цаашгүй
Зочин 2023-07-07 202.126.90.23
Голын голидорол сав газарт газар эзэмших зөвшөөрөл олгосон хүмүүсийг шоронд хийх хэрэгтэй!!!
зочин 2023-07-07 203.91.115.40
ус татарсан ч гүнээрээ их ус хуримтлуулна шүүдээ барилага байшингийн суурь өөрчлөгдөж болох юм анхаарна уу
Зочин 2023-07-07 66.181.181.147
Ганц энэ хүний буруу гэж юу байхав дээ. өмнөх 30-иад жил хотыг удирдсан авилгач дарга нарын буруу. стандартаа барих гээд чадлаараа зүтгэж бна л гэж хараад бгаа. даанч удирдлагын баг нь тун тааруухан харагдах юм.
Сүхбаатар 2023-07-07 37.65.67.48
Ганц Туул гол биш ээ. Улаанбаатар хотын бүх газрыг хууль бусаар олгосон мөн зохих стандарт хангаагүй барилга объектыг хүлээн авсан хүмүүстээ хариуцлага тооцоод дээлийг нь өмсүүлээд явуул.
Зочин 2023-07-07 172.58.231.25
Сумьяабазар өөртөө ямар хариуцлага хүлээлгэх гэж б.а?Авилгалын гэх хар нэртэй гэрт хэн ч амьдрахгүй бхаа,нураах нь дээр
Баяр жаргал 2023-07-07 202.126.88.113
хөл толгойгүй,мөнгөнд нүдээ унагасан хүмүүс,эх орноо бодож алсын бодолтой байсан бол ийм зүйлээс хол байх байлаа. Эх орноо гэсэн сэтгэлгүй хүмүүсийн ажлыг байгаль дүгнэлээ
сүхээ 2023-07-07 103.57.92.18
муусайн луйварчингууд яаг хариуцлага тооцож харагдаач
Зочин 2023-07-07 124.158.126.107
за хариуцлага тооцож чадах уу? цаана нь дандаа МАН-ы улс төрчид л байгаа ш дээ. Энхболдоос эхлээд
Зочин 2023-07-07 64.119.20.223
sain ajillasand talarhal ilerhiilie!
Zochin 2023-07-07 64.119.16.186
хариуцлага тооцох нь ойлгомжтой. гол нь наад үер ус дагуулах байшингуудаа яах вэ бороо орохоор үер болоод байж таарахгүй биздээ. хариуцлага тооцсон гээд бороо орохгүй байх биш.
ҮЙЛИЙН ҮР 🍀🍀🍀 2023-07-07 202.126.88.75
АЙ ЦӨВҮҮН ЦАГАА ГЭЖ …..УМ МАНИ БАДМЭ ХУМ, ХҮН БҮРИЙН ҮЙЛИЙН ҮРИЙГ БУРХАН ТЭНГЭР ЗӨВ ШҮҮХ БОЛТУГАЙ 👌
Зочин 2023-07-07 202.9.40.225
амлаж чадсан юм чинь гүйцэтгэж чадах л ёстой .Уг санаа нь зөв.Даанч МАНАН болж замархах биз д.Хохирогчдыг л тайвруулах арга биз.
Irgen 2023-07-07 150.129.141.160
Selbe uliastain gol daguu olgosniig n yahiin bol
Зочин 2023-07-07 202.21.107.38
Хариуцлага ярих биш… хариуцлага тооц!
Зочин 2023-07-07 59.153.114.76
Голын гольдрил хашсан нөхдөөсөө эхэл үхэр минь
Зочин 2023-07-07 66.181.181.58
аль хэсэг нь тоггүй хэвээрээ байгаа юм бэ яг тодорхой бичээч
зочин 2023-07-07 169.253.162.2
хүнд ойлгогдох хэлээр бичмээр байна. Таслалт, хүчдэл холбох гэдэг нь тоггүй, цахилгаан холбох гэж байгаа юм уу. Өөрсдийн мэргэжлийн хүн нь ойлгох байхдаа