НЭМЭЛТ:
Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргав. Түүнийг авлига авсан үндэслэлээр дээрх ялыг оноож байгаа аж. Ингэхдээ 5 жил хорих ял дээр 1 жилийг нэмж, нийт хорих хугацааг 6 жил болгож буй юм байна.
Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмааг 3 сая төгрөгөөр торгох, зургаан сараар зорчих эрхийг хязгаарлах ял оноолоо.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээрс хасч, 3 жилийн хорих ял оноосон бол Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууд нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасч, 1 жилээр хорих, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Даажамбад нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасч, 30 сая төгрөгөөр торгох зэрэг ялыг оногдуулаад байна.
Ё.Баатарбилэг нарын 32 хүнд өнөөдөр ял онооно
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт буруутгагдсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмаа нарын 32 шүүгдэгчид өнөөдөр /2023.07.07/ шүүхээс ял онооно. Ялын тогтоолыг шүүх бүрэлдэхүүн өнөөдөр 14.00 цагт сонсгох юм.
Хөгжлийн банкийг хохироосон гэх хэрэгт нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээд буруутгагдан, гэм бурууг тогтоох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан ажлын 57 хоног үргэлжилснээр 48 хүнийг гэм буруугүй, харин 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутай гэж шийдвэрлэсэн юм.
Гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас хамгийн их анхаарал татаж буй нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг юм. Учир нь, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж буй бөгөөд шүүхээс ял оноовол шууд хорих анги руу авч явах уу, эсвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлсний дараа шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үү гэдэг бүрхэг байгаа юм. Нөгөө талдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах уу, эцсийн шатны шүүхийн шийдвэрийг хүлээтэл УИХ азнах уу гэдэг асуудал ч хөндөгдөж буй.
Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна гэж заажээ.
Мөн УИХ-ын тухай хуулийн 10.2-т УИХ-аас гишүүнийг эгүүлэн татах тогтоол гаргана гэж заажээ. Гишүүн гэмт хэрэг хийсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 10.1.6-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно гэж заажээ.
Парламентын түүхэнд анх удаа бүрэн эрхийнхээ хугацаанд шүүхээс ял шийтгүүлэх тохиолдол энэ болж буй юм.
Г.ХОРОЛ
Насаар нь хорих ялтай биз дээ 2023-07-07 64.119.20.23
Хохирол нь хэдэн үеээр нь хорих ялтай юм биш үүү!!!!
Иргэн 2023-07-07 103.229.121.19
Ердөө л 3-хан хүн хорих ялтай айн??? Толгойг нь гүйээ мөн их илэх юм даа. Шүүх засаглал үнэхээр ялзарчээ. Шүүхийн шинэтгэл нэн даруй хийхийг шаардацгаая
df 2023-07-07 180.149.98.126
terbumaar ni avaad 40 saya torguuli toldog bol hen ch zeel avahiig hysnee
Зочин 2023-07-07 213.87.153.182
>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-07-07 66.181.160.111
Энэ шүүхийн байгууллагыг ер нь татан буулгавал таарна 8 ишигний хэргээр хүнд 2 жил гаран ял өгнө хэдэн их наядын хэрэгт толгойг нь илнэ болио та нар наад балай хуулиа өөрчил шүүхийг татан буулга
Зочин 2023-07-07 103.26.195.150
Оюунэрдэний найруулсан жүжиг амжилттай. Давж заалдаад л хэрэгсэхгүй болчихно доо.
Иргэн 2023-07-07 103.229.121.19
Тэнэг минь харин ч ингэхийг нь мэдсэн юм шиг сэтгүүлчдэд "шүүх эд нарт ямар ял оногдуулахыг нь харцгаая" гэж хэлсэн нь хүн нь Оюун-Эрдэнэ юм шүү. Энэ асуудлыг босгож ирсэн засгийн газар нь ч Оюун-Эрдэнэ тэргүүтэй засгийн газар.
Зочин 2023-07-07 103.26.195.150
тэгвэл шууд шорон луу ачахгүй яасан юм. Эрдэнэбатыг Сэлэнгэд сонгуульд өрсөлдөөд явж байхад нь шоронд хийгээ биз.УИХ гишүүн хүнийг шүү.Шоронд байхдаа дахин сонгогдоо биз Яагаад энэ луйварчинг аваачаад хийчихгүй байгаа юм
Бат 2023-07-07 103.57.93.23
Оюунэрдэнд шүүхийн үйл ажиллагаа өчүүхэнч хамааралгүй малаа
Зочин 2023-07-07 103.26.195.150
Хамааралтай л болсон байна даа
Зочин 2023-07-07 66.181.182.56
37 он
Зочин 2023-07-07 66.181.187.165
Хоёрдохоо шоронд орноо гэднг чинь рездив гэмт хэрэгтэн гэсэн үг үү
Зочин 2023-07-07 183.81.170.110
өө за за.нөгөө олон тэрбумын хэрэг нь тэгээд ингээд болоо юу.Хэрэгтэнгүүд нь хааччихваа.Энэ хүнийг яллаад л болсон уу.
Зочин 2023-07-07 64.119.19.39
Олон тэрбум бүр их наяд 1,000,000,000,000 = 10^12 төгрөг алдчихсан Банкны хэрэг 0000,000 тэгүүдээ хасааад л төргөөд болох л юм байх даа. Нэг ширхэг 0тэг энгийн иргэнд бол асар их үнэ цэнтэй байгаад байдаг, харамсалтай.
Зочин 2023-07-07 185.17.14.116
Ганц худгийн хайран хоол, халаалт. Оронд нь ялтангуудыг барилга дээр ажиллуулах хэрэгтэй.
Зочин 2023-07-07 66.181.182.56
хүний адаг чи өөрөө шоронгийн жорлон угaах өдөр ирнээ. шүүгчид ч гэсэн хариуцлага бдаг юм!
Зочин 2023-07-07 202.9.46.29
Аймаар хүнд ял өгчийн ш дээ. Яаа цаазлуулсаан. Ийм яаймаар ял өгдөг юм чинь хулгай луйвар хийхээс яахав. Улсын мөнгө уйлахгүй юм даа.
Зочин 2023-07-07 202.126.89.239
Олон жилийн өмнө Хадгаламж банкны хэргээр 1 эрхэм гишүүн ял сонсож л байлаа
Зочин 2023-07-07 202.126.89.182
Шударга Аюурсайханы хэрэг юу болсон бэ!
Зочин 2023-07-07 66.181.161.150
арай юм аа, шударга бус байна!!!!!
Зочин 2023-07-07 192.82.73.210
Төрийн 4-5 тэрбум долларыг үрэн таран хийж үрэгдүүлсэн Фортуна нар зүрхээ дарж баашилж байгаад ялаас мултрах нь шударга хэрэг үү
Зочин 2023-07-07 192.82.68.214
Хараад байхад Нямдоржтой тэрсэлдсэн болгон шоронд орох юм.
Зочин 2023-07-07 103.11.192.133
Аюурсайханы хэрэг замхараад алга болсон уу?
Зочин 2023-07-07 192.82.71.244
Харин ч гайгуй шударга бас бусдаасаа ядуу учраас шорон явах гэж байна
Зочин 2023-07-07 202.126.89.248
Мөнгөгүй л бол УИХ-ын гишүүн ч шүүхийн өмнө будаа л юм бна. Манай шүүх гайхалтай !!!
Бадарч тахар 2023-07-07 66.181.191.71
Баатарбилэгийг шүүх хуралдаан дээрээс шууд шорон ру авч явах гээд шийдвэр гүйцэтгэлийнхэн ойртож ирвэл биёэнд хүрсэн эхний хүний нармайг цөм цохих хэрэгтэй !
Зочин 2023-07-07 202.131.225.53
өнгө мөнгөний хорвоо юм даа