“Хүнээс хамаарахгүй хүчин зүйл дээр барьц алдахгүйг хичээж байна”

“Хүнээс хамаарахгүй хүчин зүйл дээр барьц алдахгүйг хичээж байна”

“Хүнээс хамаарахгүй хүчин зүйл дээр барьц алдахгүйг хичээж байна”

Нийслэлд голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн эрсдэл улам ихэсч байгааг холбогдох албаныхан анхааруулж буй. 23:00 цагийн байдаал голуудын усны түвшин дахин нэмэгдэж байгаа учир анхаарал сэрэмжээ нэмэгдүүлж, ажиллах хүчийг нэмж дайчилж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн онцгой комиссоос шуурхай мэдээлэл өглөө.

Шадар сайд С.Амарсайхан “Үерийн эрсдэлт бүсэд төлөвлөгөөний дагуу алба хаагчид ажиллаж байна. Цаашид эрсдэл нэмэгдэж магадгүй учир хүнээс хамаарахгүй хүчин зүйл дээр барьж адпахгүйг хичээж, мэргэжлийн байгууллагууд богино хугацаанд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах бэлэн байдлаа улам сайжруулах асуудлууд тулгамдаж байгаа.

Хамгийн эрсдэлтэй байгаа бүс бол Тэрэлжийн эх, Туул голын ай сав. Оройн 20:00 цагийн үед усны түвшин 30 хувь нэмэгдсэн. Маргааш өглөө голын усны түвшин хоёр метр 60 см болох аюултай түвшинд хүрэхээр байна. Хэрэв 2.60 метрээс халивал нэн аюултай түвшинд шилжинэ. Тэгэхээр гол түвшнээс халивал Гачуурт, Улисатай, Амгалан, Зайсангийн гүүр хэсэгт үерийн ус орж ирнэ. Тиймээс иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-07 66.181.160.95

Үер болдог хэдэн өдөр хэвийн хэмжээтэй ердийн ордог бороо л орсон. Үер болох хэмжээнд хүртэл орсон гэж бодохгүй байна. Даланг нь нурааж барилга барьснаас л голын ус хальсан. Дээхэн үед үргэлжилсэн устай бороо орж л байсан , гол үерлэсэн ч голдирлоороо урсаж л байсан. Бямбад орсон бороо 7 хоног ордог гэдэг яриа ч хүртэл байлаа. Уйдтал бороо ордогсон. Усан бороо зогсоосой гээд л, Одоо тэгж тасралтгүй өдөр шөнөгүй асгаад ордог бороо ч алга болж дээ. Цаг үеэ дагаад улирал нь ч хүртэл ондоо болох юм

Avatar

Нэргүй 2023-07-07 66.181.160.95

Энэ үер бол хариуцлагагүй зохион байгуулалтгүй байдлаас л үүссэн. Хот төлөвлөлт гэж байхгүй, байсан юмаа эвдэж барилга барина, мод бутыг нь тайрч хаяна. Мод бут байсан бол усаа шингээгээд л ургана шүү дээ,
Байсан далан нь байгаад голын голдирлыг өөрчилж байшин барилга бариагүй бол голын ус голдрилоороо л урсана шүү дээ.
Миний бага нас Сэлбэ голын хөвөөнд л өнгөрсөн. Өндөр далантай өргөн сайхан гол байлаа. Хүүхдүүд бид далан өөд мацаж гардаг л байсан юм даа.

Avatar

Эрсдэл дотор ус цахилгаан эрчим хүчний хангалт орно 2023-07-07 202.126.88.201

Эрсдэл гэдэг чинь ганц үер биш Алтай хотхоны урдуур урсдаг дунд голын усны түвшин өчигдөр 22 цагт цахилгаантай байх үеэс 1.5 метр доошилсон байхад тог ус таслаад удаж байна.Хавтгайруулан цахилгаан таслахын оронд аюулгүй аюултай хэсгээр ангилан асуудалыг шийдвэрлэж болно цахилгаан схем байр бүрээр удирдлагатай.Зарим байрны В1 устай нэг хэсэг огт усгүй гээд нэ л шийдвэр харсан дунд тушахлын пээдгэр албан хаагчид

Avatar

Нэргүй 2023-07-07 202.9.46.133

Тэнэг юм ярьдаг ац вэ! Хүнээс хамаарахгүй юмыг угаасаа хянах боломжгүй

Avatar

Нэргүй 2023-07-07 59.153.113.245

инженерийн гамшиг, авилгал шунал

Avatar

Нэргүй 2023-07-07 213.87.129.228

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж