Улаанбаатар хот орчмын голуудын үерийн байдал

Хуучирсан мэдээ: 2023.07.06-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хот орчмын голуудын үерийн байдал

Улаанбаатар хот орчмын голуудын үерийн байдал

(2023 оны 07 сарын 06-ны 20 цагийн байдлаар)

Сэлбэ голын дагууд үерийн аюултай түвшинг 10-20 см давсан байдалтай, өмнөх 16 цагийн ажиглалтаас хойш түвшин нэмэгдээгүй байна (дор хүснэгт үзэх).

Ус судлалын тэрэлж-Тэрэжл гол буюу Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 16 цагаас хойш огцом 30 см нэмэгдэн хүчтэй үерлэж, үерийн аюултай түвшинг 30 см даваад байна. Туул-Улаанбаатар харуулаар өмнөх 16 цагаас хойш 3 см бөгөөд мөн үерийн түвшинг 50 см давж үерийн аюултай түвшинд (260 см) хүрэхэд 5 см үлдээд байна. Тэрэлж-Тэрэлж харуулын мэдээгээр хийсэн прогнозоор маргааш Туул-Улаанбаатарт усны түвшин 270 см хүрч, үерийн аюултай түвшинг 10 см давах төлөвтэй байна. Тэрэлж-Туул-Улаанбаатар харуулын хооронд үерийн урсах хугацаа буюу прогнозын урьдчилгааны хугацаа 1 хоног буюу 24 цаг орчим.

Иймд яаралтай зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

1. Найдвартай холбоны хэрэгсэлтэй эргүүлүүд Туул голын дагуу урсгалын дээд чиглэлд гаргах, утхайлбла Гачуурт, Харзтай гэх цэгүүдэд гаргаж үерийн байдлыг богино давтамжтай мэдээлж байх
2. Туул дагуух үерийн хамгаалалтын далангын нөхцөл байдлыг шалгаж, хальж болзошгүй цэг, хэсгийг тогтоож, зураглаж, хамгаалах бэхлэх, өндөрлөх арга хэмжээнд бэлдэх , авах гэх мэт. Мөн хамгаалалтын далангуй урсгалын дээд чиглэлийн нөхцөл байдлыг үнэлэх шаардлагатай байх (эргээс хальсан үерийн  ус далангийн гадуур орж ирж болзошгүй гэж болгоомжилж байна )
3. Нүүлгэн шилжүүлэлтийн арга хэмжээ төлөвлөх гэх мэт.

УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтэс , Д.Оюунбаатар, 99124489

2023.07.06.

Туул, Хэрлэн голын сав дахь зарим ус судлалын харуул дээр үерийнолшруулсан ажиглалт хэмжилтийн дүн, Усны түвшин, см

 

д/дГол/харуулҮерийн түвшин, смҮерийн аюултай түвшин, смVII.3VII.4VII.5VII.6
8 цаг8 цаг12 цаг16 цаг20 цаг8 цаг12 цаг16 цаг20 цаг8 цаг12 цаг16 цаг20 цаг
1Тэрэлж-Тэрэлж208265173203218227230226240243243240240258282
2Туул-Улаанбаатар202260130157 168172210218225230242247253256
3Сэлбэ-Санзай270283256264 283289288288288288296296295294
4Сэлбэ-Дамбадаржаа991337476   119121126128133133152152
5Улиастай-Улиастай220240185191 222237249250253247236237238243
6Хэрлэн-Багануур420470383390 411 408413415422435 440444

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж