ХОМ: Жилийн орлого нь 2-35 дахин нэмэгдсэн долоон сайд

Хуучирсан мэдээ: 2023.07.07-нд нийтлэгдсэн

ХОМ: Жилийн орлого нь 2-35 дахин нэмэгдсэн долоон сайд

ХОМ: Жилийн орлого нь 2-35 дахин нэмэгдсэн долоон сайд

Засгийн газрын өнөөгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй сайд нарын 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас мэдээлсэн. Монгол Улсын Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд нийт 22 сайдтай. Эдгээр сайд нараас хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаснаар жилийн дотор орлого нь хоёр дахин нэмэгдсэн сайд бий. Тэдгээр сайд нарын мэдээллийг нэгтгэн хүргэж байна. 


2,3 ТЭРБУМЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ ХЭРЭГ ЭРХЛЭХИЙН ДАРГА

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Дашзэгвийн Амарбаясгалан: Өөрийн орлого 421 сая 968 мянган төгрөг, гэр бүлийн орлого 14 сая 707 мянган төгрөг, нийт 11 тэрбум 393 сая төгрөгийн  үнэ бүхий хоёр орон сууц, нэг хашаа байшин, үйлчилгээний зориулалттай талбай нэг, нэг ферм, гурван авто зогсоолтой. 120 сая төгрөгийн Mercedes Benz, S400 маркийн автомашинтай. 1,1 тэрбум төгрөгийн 817 хонь, 96 адуу, 60 үхэртэй. 10 сая төгрөгийн газартай. 2,3 тэрбумын үнэт эдлэл, 165 сая төгрөгийн дотоод хадгаламжтай. Мөн 519 сая төгрөгийн авлагатай. Севен три студи ХХК, Соёмбо принтинг ХХК, Голомт банк ХК-д хувь эзэмшдэг.

Сүүлд тэрбээр 2019 онд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байсан бөгөөд тухайн үед түүний орлого 71 сая төгрөг байжээ.

ЖИЛИЙН ОРЛОГО НЬ 200 САЯАР НЭМЭГДСЭН ЦАХИМ ХӨГЖЛИЙГ АТГАГЧ

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Ням-Осорын Учрал: Өөрийн орлого нэг тэрбум 47 сая төгрөг, гэр бүлийн орлого 56 сая 36 мянган төгрөг, нийт 3,5 тэрбум төгрөгийн  үнэ бүхий гурван орон сууц, хоёр зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай нэг талбайтай.

885 сая төгрөгийн Mercedes Benz, G 500, Lexus, 570, Nissan, Tiida, Mercedes Benz, S400 маркийн автомашинтай.

Мөн 31 сая 400 мянган төгрөгийн 150 хонь, 20 адуу, 150 сая төгрөгийн газартай. 58 сая төгрөгийн үнэт эдлэл, хоёр тэрбумын дотоодын хадгаламж, долоон сая төгрөгийн бэлэн мөнгөтэй. 4,4 сая төгрөгийн зээлтэй. Эрдэнэс таван толгой ХК, Гоц жаалууд цэцэрлэг ХХК, Рояал Академи ХХК, Грийн Ланд групп ХХК, Массив трейд ХХК, Их Засаг олон улсын их сургууль ХХК-д тус тус хувь эзэмшдэг. Гурван тусгай зөвшөөрөлтэй гэж мэдүүлжээ.

Түүний хувьд 2020 онд хамгийн сүүлд хөрөнгө орлогоо мэдүүлж байсан бөгөөд тухайн үед жилийн орлого нь 800 сая байсан бол одоо нэг тэрбум давсан байна.

ЖИЛИЙН ОРЛОГО НЬ ХОЁР ДАХИН НЭМЭГДСЭН 10 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХТЭЙ ШАДАР САЙД

Улсын их хурлын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан: Өөрийн орлого 82 сая 757 мянган төгрөг, гэр бүлийн орлого 72 сая 200 мянган төгрөг, нийт 10 тэрбум 767 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 107 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр Lexus RX 350 маркийн автомашинтай.

Мөн 225 саяар үнэлэгдэх үнэт эдлэл 53 сая төгрөгийн хадгаламжтай, гурван тэрбумын авлагатай, 54 сая төгрөгийн зээлтэй.

Өнгөрсөн 2021 онд түүний жилийн орлого 46 сая төгрөг байсан бол 2022 онд 82 сая болж өсчээ. Тэрбээр, Оюуны Ундраа Групп ХХК, "МСГ" ББСБ Бусад, Эво вэлнэс ХХК 24-100 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.

ӨӨРИЙН БОЛОН ГЭР БҮЛИЙН ОРЛОГО НЬ ЖИЛИЙН ДОТОР 2 ДАХИН НЭМЭГДСЭН БАТЛАНГИЙН САЙД

 Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр: Өөрийн орлого 103 сая 546 мянган төгрөг, гэр бүлийн орлого 142 сая 541 мянган төгрөг, нийт 364 сая төгрөгийн  үнэ бүхий нэг орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 155 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар өндөр Lexus, 570, Lexus RX 350 маркийн автомашинтай. Мөн 23 саяар үнэлэгдэх 22 адуу, дөрвөн үхэр, 50 сая төгрөгийн эзмшлийн газартай. 45 сая төгрөгийн үнэт эдлэл, 35 сая төгрөгийн дотоодын хадгаламж, 107 сая төгрөгийн зээлтэй. Эрдэнэс таван толгой ХК, Шируки мичи ХХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК-д 100 хүртэлх хувь эзэмшдэг.

2021 онд түүний жилийн орлого 48 сая төгрөг байсан бол 2022 онд 103 сая төгрөг болж нэмэгджээ. Мөн гэрийнхнийх нь орлого 73 саяас 145 сая төгрөг болж өссөн байна.

ГЭР БҮЛИЙН ОРЛОГО НЬ ЖИЛД 500 САЯАР ӨССӨН  ЗАМ ТЭЭВРИЙН САЙД 6,4 ТЭРБУМЫН АВЛАГАТАЙ

Улсын их хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт: Өөрийн орлого 43 сая 543 мянган төгрөг, гэр бүлийн орлого нэг тэрбум 125 сая төгрөг, нийт 3,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий таван орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай талбай, гурван авто зогсоолтой. Тээврийн хэрэгсэлгүй, 200 сая төгрөгийн газартай, 249 саяын үнэт эдлэлтэй.

Нийт 6,4 тэрбумын авлагатай. Түүний гэр бүлийн орлого 2021 онд 500 сая байсан бол 2022 онд нэг тэрбумыг хол давжээ.

Эрдэнэс Таван толгой ХК, Агротехимпекс ХК, Силикат ХК, Зоос Гоёл ХК, Таван Толгой ХК, Эрдэнэс Таван толгой ХК ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Говь ХК, Агротехимпекс ХК, Хар тарвагатай ХК, Ремикон ХК, АПУ ХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.

ЖИЛИЙН ОРЛОГО НЬ 100 САЯАР НЭМЭГДСЭН "ОРГИЛ"-ЫН ЭЗЭН

Улсын их хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар: Өөрийн орлого 273 сая 19 мянган төгрөг, гэр бүлийн орлого 264 сая 469 мянган төгрөг, нийт 1,1 тэрбум  төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай.

Тээврийн хэрэгслийн тухайд нийт 1,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий Lexus, 570, суудлын жижиг машин Mercedes Benz, S350L, Land Rover, Land Rover V1 маркийн автомашинтай. 5,2 тэрбумын газартай.

2,2 тэрбумын дотоодын хадгаламжтай, Камдер ХХК, Нордлайн ХХК, Голденсвит ХХК, Моннидер ХХК, Сээкл ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

2021 онд түүний жилийн орлого 187 сая төгрөг байсан бол 2022 онд 273 сая болж өсчээ.

ОРЛОГО НЬ ЖИЛД 1,5 ТЭРБУМААР ӨССӨН ЭРХЭМ

Улсын их хурлын гишүүн, Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн: Өөрийн орлого 1,5 тэрбум төгрөг, гэр бүлийн орлого 680 сая 684 мянган төгрөг, нийт 259 сая төгрөгийн хадгаламж, 1,5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөтэй.

Тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгөгүй түүний орлого 2021 онд 43 сая төгрөг байсан бол 2022 онд 1,5 тэрбум болтлоо өсчээ.

Жи Эйр Эл Колорс ХХК, Хаус Инвест Колорс ХХК, Жи Эйр Эл Пропертиз ХХК, Хаус Инвест Гранд ХХК ХХК, Жи Эйр Эл Девелопмент ХХК ХХК, Жи Эйр Эл Экспресс ХХК ХХК, Жи Эйр Эл Констракшин ХХК ХХК, Жи Эйр Эл Автомотив ХХК ХХК, Жи Эйр Эл Блю Скай ХХК ХХК, Хаус Инвест Девелопмент ХХК ХХК, Жи Эйр Эл Финанс ХХК ХХК, Жи Эйр Эл Хаус ХХК ХХК, Цэнхэр гантиг ХХК ХХК, Хос гэрэлт авто сервис ХХК ХХК, Кэй Би тауэр пропертис ХХК ХХК, Сауд гоби петро ойл транс ХХК ХХК, Хаус инвест такс ХХК ХХК, Эрхий мэргэн цэцэрлэг Бусад, Нэйшнл майнинг лаб ХХК, Хурд юнайтед финанс ХХК, Түмэн найрамдал ХХК, Беллвью пропертис ХХК, Монконс ХХК, Хурд-Энержи ХХК, Нэшнлмайнинг групп ХХК, Хурдкапитал ХХК, Хурдмайнинг ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдстандарт ХХК, Хурдресурс ХХК, Хурдцентр ХХК, Эйжнложистик бридж ХХК, Юнайтедтранс групп ХХК, Хурд Транс ХХК, Хурдпропертийз ХХК, Өмнийн гоё говь ХХК, Говь гоё сайхан ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Хаус инвест ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Рапид харш ХХК, Хурд групп ХХК, Хурд Хүн ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж